Эртлэн гарсан бид
Баруун сайхан уулынхаа баруун сугаар даван гарч Булган сумыг зорилоо. Хойд
талд алсад Арц богдын нуруу дүнхийнэ.
Хэсэг атгасны эцэст Дэнгийн тал хэмээх нэгэн сайхан талд манай старексны өндгөн тулгуур мултарваа.
Манай энэ старексны жолооч залуу хүний цог золбоо эрч хүч жаахан тиймэрхүү. Аль
Даланзадгадад байхын л жаахан дуу орсон өндгөн тулгуурыг тайлж аваад зохиход
хэсэг явдаг юмаа л гэсэн тэгээд хүрэлгүй явсаар байгаад л энэ. Энд өдрийн хугасыг аваад Булган сум орлоо.
Нөхөр жолоочтой энд тулж ажиллаа даа. Одоо яах вэ!!! Ярилцсны эцэст онгоцоор сэлбэг захиж Даланзадгадад
тосож авахаар боллоо. Ингээд сумын төвийн тогооч эгчийн илүү гэрт хоёр өдөр тухлахаар болов. Сайхан хоол захиалж
идэн ус
цасанд орж сумын төвийн дэлгүүр хоршоо хэссэн шигээ нэг өдөр алдсан хувь
заяатайгаа эвлэрсэн өдөр байв.
Маргааш өглөө нь
6 цагт онгоц тосохын тулд эхнэр бид хоёр
жолоочийн газарчнаар томилогдон 3
цаг өнгөрөөгөөд Даланзадгад руу гарлаа. Эндээс аймгийн төв
100 хүрэхгүй км. Бид сэлбэгээ хүлээж аваад хамгийн түрүүн онгойсон сервис т
ортол машинаа угааж ир гээд хөөгөөд гаргачихав. Өглөө эрт ямар угаалга онгорхой
байхав дээ. Өөр нэг газар олж аваад өндгөн тулгуураа солиулж , кузов өргөгчөө
тавиулан тохируулав. Нэг шинэ нөхөр
хүнээр заалган барин ухандаж ухандаж хийчихээд харин төлбөр тооцоон дээрээ манай муу
жолоочын голыг гонсойтол авсан даа. Бас арай дээ л авсан. Тэгээд дугуй засвар
орж нэг дугуй янзлуулах гэтэл гарч цэвэрлэчихээд ороод ир гэсэн. Энэ
өмнө-говьчууд аягүй цэвэрчээ. За ингээд буцаад гараад шидлээ. Энэ өдөр манай
Бабагийн төрсөн өдөр байлаа. Очоод төрсөн өдрийн сайхан хуушуур идэж аваад эрт
юм чинь Баянзаг оръё, амжвал цаашлъя гээд ачаалав. Баянзаг эндээс 18 км банкнуудаа дүүргэж аваад хү ха
гээд л Баянзаг орчихлоо. Тэгсэн нөгөө
араас дагаж явсан старекс маань жаахан
элсэнд суучихав. За ингээд татаад ухаад янз бүрээр үзээд гаргаж чаддаггүй ээ,
бүр ухаад орчихлоо. Уг нь мосттой машин
гэж шилж сонгож авсан юм. Тэр нь ажилдаггүй ээ.
Ингээд харанхуй ч боллоо, буцаж сум орж ганц танил болсон тогооч
эгчийнхээ хүргэний фургоныг олж ирэв.
Фургон гэж машин энэ элсэн дээр бүжиглэж байна аа. Нөгөө муу машиныг маань
зүгээр бүтэн тойроод урдаас нь ч татаад
хойноос нь ч хэд хэд татаад дор нь л
гаргаад ирэв. Одоо яахав буцаад л сумын
төв орж хонолоо доо. Ингээд аялал биш старекс машин судалсан хоёр өдөр
өнгөрвөө.
No comments:
Post a Comment