Муланий шүлэг
хэмээн алдаршсан энэ шүлэг умард хятадад Сяньбийн нүүдэлчид ноёрхож байсан
Умард Вэй улсын үед зохиогдсон аж. Мулань гэдэг нь хятад хүн биш өвөг Монгол Сяньби
гаралтай эмэгтэй байжээ. Муланий шүлэг нь Табгач Сяньбийн Умард Вэй улс олон
жил дараалан угсаа гарал нэгт Жужантай байлдаж байх үед зохиогдсон түүхэн шүлэг
бөгөөд яруу тод хэллэгтэй аж.
Утас ээрэх машин
сүрчигнэж байна
Ухаант Мулан утас
ээрч байна
Машины сүрчигнэх
дуу сонсогдохгүй ээ
Мулан хүүхэн
санаа алдан сууна
Юу санаж юу бодов
оо гээд асуухад
Юу санаж юу
бодохов гэнэ ээ
Өчигдөр шөнө
цэргийн зарыг харлаа
Эзэн хаан цэрэг
татаж байна гэнэ
Эр цэргийн эвхмэл
арван хоёр буй
Эвхмэл болгонд
аавын нэр бий
Мундаг эр болох
хөвгүүн заяагаагүй
Мулан надад
төрсөн ах гэж үгүй
Эцгийнхээ төлөө
Эр цэргийн албанд
явнам гэнэ
Зүүн захаас унаа
хүлгээ олсон
Баруун захаас
гөлөм тохом авлаа
Урд захаас ногт
хазаараа бэлдлээ
Хойд захаас малиа
ташуураа авлаа
Хайртай аав
ээжээсээ аяарлаад
Харанхуй
бүрийгээр Шар мөрний хөвөөнөө хонолоо
Охин минь гэсэн
аав ээжийн дуу дуулдахгүй
Орхирсон Шар
мөрний ус л урсана
Шар мөрнөөс ахиад
мордлоо
Хар ууланд шөнөөр
хүрлээ
Мулан охин минь
гэсэн аав ээжийн дуу дуулдахгүй
Монь уулын морьд л
үүрсэнэ
Алс холоос аян
дайнд мордлоо
Аюул бартааг
ардаа орхисон юм
Халуун хүйтэнд
нойр хоолгүй явсан юм
Хуяг дуулгатайгаа
хонож байсан юм
Аюултай дайнд
эрэмгий жанжин хатаж байлаа
Арван жил гээд эр
цэрэг буцах болсон юм
Тэнгэрийн
хөвүүнтэй ирж уулзваа
Тэнгэрийн хөвүүн
харшдаа заларч байлаа
Хэлэхийн аргагүй алдар
гавъяатай гээд
Хэмжээлшгүй ихээр
шагнаж соёрхов
Хэлж барих юу
байна гээд хаан асуув аа
Мулан надад
хэргэм цол хэрэггүй ээ
Мянган газрыг
товчилдог тэмээгээ өгөөч
Ар гэртээ очиж
Аав ээжтэйгээ
уулзъя гэнэм...
Охин минь ирж
байна гэж сонсоод
Өргөөнөөсөө гарч
угтав аа
Эгч ирж байна
гээд
Охид биеэ засаж
гоёцгооно
Мах шөл бэлдэнэ
гээд
Манай дүү нар
гүйлдэнэ
Өрөө гэртээ орж
Ор ширээн дээрээ
суув аа
Хуяг дуулгаа
тайлаад
Хувцас хунараа
өмсөв
Цонх харуулдаж үс
гэзгээ янзаллаа
Толь харж
чимэглэсэн цэцгээр гоёлоо
Хаалгаар гарч
галын нөхөдтэйгээ уулзваа
Харж гайхсаар
галын нөхөд ухаан алдав
Арван хоёр жил
хамт явлаа гэнэ
Андыгаа харин
мэдсэнгүй гэнэ ээ
Эр туулай хөлөө
хойш тийрнэ
Эм туулай нүдээ
аньдаг хэмээмүй
Хамт гүйсэн хоёр
туулайг
Харж байгаад яаж
ч мэдэх билээ.
“Монголын эртний
түүх” “Сяньби “ дэд дэвтрээс