12.06.2013

Энэ зуны аялал говь руу байлаа. эхний өдөр



Жилийн өмнөөс  л говь руу аялна гэж төлөвлөж байгаад  хүүдүүдийн амралт эхлэнгүүт  хэт халахаас өмнө гээд зургаан сарын эхээр манай гэрийнхэн  өглөө эрт говь руу гарлаа. Нэг клугер, нэг старекстай  8 том хүн , 5 хүүхэд  цаад тал нь Хэрмэн цав үзэж  монгол орныхоо говиор нүдээ хужирлахаар өглөө  эртлэн  хөдөллөө. Эхний өдрийн хувьд  Зорголхайрханд  өдрийн цайгаа уугаад Бага газрын чулуунд  хүрч  хонох. Төв аймгийн Өндөр довоор гарсан бид Баян-Өнжүүлийн замд гарах гэж багахан будилсныг  эс тооцвол Зорголхайрхандаа  өдөр эрт очлоо. Нутгийнхан энэ уулыг хүзүүгээ нугалаад хэвтэж байгаа согоо гэдэг.Энэ уул  1202 онд Чингис хаан Ван хаан хоёр эцэг хүү болон  хамт нутаглаж явсан  гэж Монголын нууц товчооноо тэмдэглэгдсэн  түүхэн газар . Өндөр нь 1668м бөгөөд том жижиг 3 агуйтай монголын үзэсгэлэнт боржин чулуун уул. Уулын урд байх жижиг толгойг морин толгой гэх ба хадны завсраас зүтгэн гарч ирж байгаа морины хэлбэртэй хад бүхий энэ газрыг нутгийнхан жил бүр тахиж морьдынхоо хийморийг сэргээдэг  гэнэ. Өмнө орших давстай нуурийг Хайрхан нуур ,Харийн нуур, Ариун нуур гэж янз бүрээр нэрлэдэг. Зоргол хайрхан уул нь Улаанбаатараас  150 км-ын  зайд оршино .
Бид  цайлж аваад, жаал зураг авахуулж эргэн тойрноо  харан бахархаж байгаад цааш Дунд-говь аймгийн Адаацаг сум руу  гарлаа. Эндээс Адаацаг  65км цаашаа Бага газрын чулуу 40 орчим км.

 Бид  Бага газрын чулуунаа  үдээс хойш аажуухан очиж майхнаа барин хоолоо хийж идэн эргэн тойрноороо маргааш эрт явахаар болж  унтаж амархаар боллоо. Энэ өдрийн оргил үйл явдал шөнө болсон юм. Манай аялалын хамгийн бага аялагч бол 6 сартай Болоржин. Өдөржин хоолондоо цадсангүй, ингэж олон хоног явах юм бол өнөөдөр л бор хоолонд оръё, тэвчээр алдагдлаа гээд шөнөжин аав ээжээ сандарган хоол хийлгүүлж нойргүй хонуулав. Энэ өдрөөс хойш юу ч хамаагүй идэж аав, болон аялалын биднийг зовоогоогүй  ээ. Ингээд Бовка бор хоолонд оров гэдэг энхний өдөр дуусав .    

No comments:

Post a Comment