Шинэ зуун гарч
монгол улс манж чин улсын дарлалаас гарч өөрийн гэсэн улсаа тунхагласан
1911 он. 200 гаруй жил манжийн холбоотон гэж явсан монголчууд маань
шинэ зуун гарах энэ үед шарын шашны үзэлд гүнзгий автаж бараг айл бүр
өөрсдийн гэр бүлээс нэгэн сайхан эрийг сүм хийдэд шавилан суулгаж
өөрсдийн хойшдын буян заяаг даатгаж байсан ийм л үе байлаа. Энэ бол
нүүдэлчин манж нар урд зүгийн суурьшмал иргэдэд уусч тэдний гар хөлөөр
хийгдсэн суурьшмал иргэдийн нэг алхаад хоёр эргэж харах ямхын бодлого юм.
Энэ л үед
Богд хаант Монгол улс дэлхий нийтэд тусгаар тогтнолоо зарлаад засаг
захиргааны нэгжээ байгуулж халхад Сэцэн хан аймаг
24 хошуунаас гадна, Эрдэнэ ялгуулсан хутагт, Ачит дархан Егүүзэр хутагт гэсэн 2
шавьтай. Түшээт хан аймаг 22 хошуутай бол, Сайн ноён хан аймаг
мөн 22 хошуунаас гадна Зая бандит хутагт, Эрдэнэ бандит хутагт Чин сүжигт
номуун хан, Нар банчин хутагт, Ноён хутагт, Наран хутагт, Эрдэнэ хан хутагт
гэсэн долоон шавьтай. Засагт хан аймагт 18 хошуу, Жалханц хутагт, Ялгуулсан хутагт,
Номуун хан гэсэн 3 шавьтай. Нийт дөрвөн аймаг нь 86 хошуу, 12 шавь буюу
нийтдээ засаг захиргааны 98 нэгжид хуваагдав.
Дээрхи 12 шавийг захирсан хутагт дээр
Жавзандамба хутагтыг нэмээд халхын 13 тамгатай хутагт гэж тоолж , тэд бүгд одоогынхоор тамга дарах эрх бүхий засаг ноёд байв.
Эдгээр олон тамга дарах эрх мэдэлтний тоонд орохгүй ч эрдэм боловсрол төгөлдөр багын л хурц авъяастай , ардын засгийн буруу, будлиантай бодлогын нэгэн харамсалтай түүхийн гэрч эмгэнэлтэй хувь заяатай Дилов хутагтын тавдахь дүр Жамсранжавын тухай хэсэгхэн зуур өгүүлэхэд...Тэрээр өөрийнхөө намтрыг бидэнд бичиж үлдээжээ.
Хутагтын намтартаа дурдсанаас үзвэл
, тэрээр 1884 оны хөх бичин жилийн аравдугаар сарын 8-нд Эцэг
Башлуугийн 67, эх Гимбээгийн 48 насан дээр одоогийн Завхан аймгийн Түдэвтэй
сумын нутаг Ойгон нуурын хөвөө Баян айраг уулын өвөрт мэндэлжээ. Шашны
нэртэй зүтгэлтэн Жалханз хутагт Дамдинбазар, Дилов хутагт Жамсранжав хоёр
төрсөн эгч дүүсийн хүүхдүүд ажээ. Эцэг эх нь ядуу хүмүүс байжээ. “Намайг
төрсний дараа жил гэхэд манайх 20 хонь, дөрвөн үхэр, хоёр морьтой байсан” гэж
тэрбээр намтартаа бичжээ.
Тэднийх Нарованчин хийдээс 30 орчим бээр
зайтай байв. Хутагтыг хорвоод мэндэлсэн тэр жил хоёр хутагт, Дилов
хутагт, Нарованчин гэгээн хоёул жанч халж тэдний хойд дүрийг тодруулахаар
жирийн бус 40 гаруй хүүхдийн нэрсийг гаргасан байна. Хутагтыг эхээс төрөхөд
тэдний “гэрийн тооноор цагаан гэрэл цацарч байсан” гэх. Чухам ийм учраас таван
настай бяцхан хөвгүүн Жамсранжавыг онцлон үзэж, Диловын тавдугаар хойд дүрээр
тодруулжээ.. Энэ үеэс түвд хэл сурч, зургаатайдаа 3000 шоголтой ном тогтоож
байжээ. Долоон насандаа түвд номоо монгол руу орчуулж. 12-тойдоо түвдээс монгол
руу, монголоос түвд рүү судар чөлөөтэй орчуулах болжээ. Долоо настайдаа равжун,
21-тэйдээ гэцэл сахил, 25-тайдаа цорж, 29 насандаа самади багш цол хүртжээ.
Дилов хутагт эх орныхоо тусгаар тогтнол,
бүрэн эрхт байдал, Монгол зоныхоо сайн сайхан амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр
зүтгэсэн эх оронч, улс төрийн зүтгэлтэн байжээ: Хатанбаатар Магсаржав, Бодоо
нартай Орос Улсаас тусламж гуйхаар яваад албан бичиггүй хэмээн Хиагтын хил
дээрээс буцаж байжээ. Богд хааны тамгатай тусламж гуйх тухай бичгийн эхийг
Жалханз хутагттай зохиосон байна.. 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын
удирдагчдын нэг тэрээр. Баруун хязгаарыг тохинуулахад онцгой үүрэг гүйцэтгэжээ.
Түүнийг 1930-аад онд “Эрэгдэндагвын
38-ын хэрэг” т хамааруулан баривчилж, тэнсэн харгалзаж байв. Эд хөрөнгөө
хураалгасан Эрэгдэндагва тайж Түвдийн Банчин богдод монгол түмний амьдрал доройтож
буйг дурдаж, аврал өршөөлдөө багтаахыг гуйсан захидал илгээх санаа сэджээ. Энэ
хэргээр дөрөөлөн Халхын тамгатай 13 хутагтын нэг Егүзэр хутагт Галсандашийг
буудан хороож байжээ.
Дотоод яамнаас Банчин богд, гоминданы Хятад, Өвөр Монголд нэвтэрч байсан япончуудыг тагнуулахаар Дилов хутагтыг өмнө зүгт илгээсэн ба түүний амь нас, аюулгүй байдлыг хангах зорилгоор “Дилов хутагт эх орноосоо урважээ” гэсэн худал цуурхал тараасан байна. Энэ цуурхал харийнханд итгэл үнэмшил төрүүлсэн ч хутагтын нэрэнд хар толбо, сэтгэлд нь бул чулуу болж эх нутагтаа хэзээ ч эргэн ирэх боломжгүй болсон нь үнэхээр эмгэнэл байсан гэж хэлж болно. Дилов хутагт 1931 оны хоёрдугаар сарын 26-ны шөнө эх орныхоо хилийн алтан дээсийг алхан гарахдаа “хэзээ ч эх нутагтаа эргэж ирэхгүй” гэж төсөөлөөгүй нь лавтай. Тэрбээр эх нутагтаа эргэж ирэхийн хүслэн их байсан ч түүнд даалгавар өгсөн хүмүүс нь өөрсдөө хэлмэгдлийн хар шуурганд өртөж, хутагтын эх оронч- тагнуулчийг гэрчлэх хүн үгүй болжээ. Иймд тэрээр гадаадад цагаачлан амьдрахаас өөр аргагүйд хүрсэн байна. Өмнөдөд байхдаа “дэслэгч Жамсран”, “гүн” гэх нууц нэрээр мэдээлэл ирүүлж байсан тухай баримт тагнуулын байгууллагын архивт хадгалагдан үлджээ. Хожим 1990 оны 5 дугаар сарын 18-нд БНМАУ-ын Дээд Шүүхийн 04 дүгээр тогтоолоор Башлуу овогтой Жамсранжавт холбогдох хэргийг хүчингүй болгон цагаатгажээ.
Өмнөд нутагт тэрбээр Банчин богд, Чан Кайши,
Далай лам тэргүүтний дэргэд шадарлаж байхдаа Америкийн монголч эрдэмтэн
О.Латтимортой танилцсан нь түүний амьдралын шинэ үеийг нээсэн байна. Нэр
хүндтэй эрдэмтний урилгаар Америкд морилж, Жонс Хопкэнсийн их сургуулийн Монгол
судлалын тэнхэмд багшлах болжээ. Энэ хоёр их хүн амьдралынхаа сүүлчийн өдөр
хүртэл дотно нөхөрлөж, хамтран ажилласан байдаг. Хожим Дилов хутагт Нью- Жэрси
мужид Халимагуудын байгуулсан буддын сүмийн хамба болжээ.
1960 онд Дилов хутагт “Монгол бусад тусгаар
тогтносон улс гүрний адил НҮБ-д бие даасан гишүүн байж болно” хэмээн Чан
Кайшигээр хүлээн зөвшөөрүүлж чадсан нь түүний түүхэн гавьяа билээ. НҮБ-д элсэх
нэгдсэн хуралдаан дээр арын суудлаас төрсөн нутгаа санан нулимс дуслуулж суусан
нэгэн. Тэрээр 1965 оны дөрөвдүгээр
сарын 7 нд Нью-Йорк хотод насан эцэслэжээ.
No comments:
Post a Comment