76. Нэгэн өдөр Тэмүжин, Хасар, Бэгтэр, Бэлгүдэй дөрөв хамт сууж загас гөхидөхөд, нэг гэгээн согос загас гөхид торжээ. Тэмүжин, Хасар хоёроос Бэгтэр, Бэлгүдэй хоёр загасыг булааж авав. Тэмүжин, Хасар хоёр гэртээ ирж үжин эхэд өгүүлрүүн: "Нэгэн цайвар загас гөхид орсныг Бэгтэр, Бэлгүдэй ах дүү хоёулаа булааж авав" гэвэл үжин эх өгүүлрүүн: "Та нар нэг эцгийн хөвгүүд байтал юунд тэгж маргалдана. Одоо сүүдрээс өөр нөхөргүй, сүүлнээс өөр ташуур үгүй байгаагаа мэднэ биз. Ийм бол бид тайчууд нараас яахин өшөөгөө авч чадна. Урьдын Алунгуа эхийн таван хөвгүүд мэт яагаад эв эегүй болов? Та нар битгий тэг" гэв.77. Тэндээс Тэмүжин, Хасар хоёр үл ойшоон өгүүлрүүн: "Өчигдөр нэг болжмор алсныг булааж авсан билээ. Энэ өдөр бас дахин булаав. Ийм бол эдэнтэй хамт яаж амьдарна" гээд гэрийн үүдийг ширүүн хаяж, гарч одов. Бэгтэр довцог дээр есөн шарга морио хариулж суутал, Тэмүжин хойноос нь, Хасар өмнөөс нь нууцаар онилоход Бэгтэр үзээд өгүүлрүүн: "Тайчууд ах дүү нарын хөнөөлийг хүлээгээд, өшөөгөө дуусган авч чадаагүй байтал, та нар намайг яаж нүдний сормуус, амны бөөлжис болгоно? Одоо сүүдрээс өөр нөхөргүй, сүүлнээс өөр ташуур үгүй байтал юунд ингэж байна? Голомтыг минь бүү бүрэлгэгтүн! Бэлгүдэйг бүү хөнөөхтүн" гээд завилан сууж хүлцэв. Тэмүжин, Хасар хоёр хойно, урдаас нь харван алж одов.
Би хөх монголын тасархай
12.06.2021
"Монголын нууц товчоо" Чингисийн идэр нас /76-80/
12.01.2021
"Монголын нууц товчоо" Чингисийн идэр нас /69-75/
"Тул загас мэт юунд
Тулбиран гаслана, чи
Туурга (торгон) цэргээ бэхлэе гэж
Туйлбартай үгээ хэлэлцсэн биш үү?
Усны загас мэт юунд
Уяран гаслана, чи
Улс төрөө байгуулъя гэж
Учиртай үгээ хэлэлцсэн биш үү?" гэвэл уйлахаа зогссон ажгуу.
70. Тэр хавар Амбагай хааны хатан Орбай, Сохатай хоёр ихсийн газар тайлгын идээ өргөх үед Өүлэн үжин хоцорч очсон тул тайлгын идээний хуваариас хоцрогдов. Орбай, Сохатай хоёрт Өүлэн үжин өгүүлрүүн: "Есүхэй баатрыг үхэв гэж, хөвүүнийг минь балчир гэж ихсийн тайлгийн хишгийн архи сархаднаас яахин хождуулав, та? Нүд үзсээр үл өгөх, нүүхдээ үл хэлэх болов, та" гэв.
11.22.2021
"Монголын нууц товчоо" Тэмүжиний уг гарал ба бага насны үе. /66-68/
Дэй Сэцэний гэрт хоноод маргааш охиныг гуйвал Дэй Сэцэн өгүүлрүүн: "Олон удаа гуйлгаж өгвөл эрхэмлэгдэх, цөөхөн удаа гуйлгаж өгвөл доромжлогдох гэдэг боловч охин хүний заяа төрсөн үүдэндээ өтлөхгүй тул охиноо өгье. Чи хөвүүнээ хүргэн болгож манай гэрт үлдээ. " гэвэл Есүхэй баатар өгүүлрүүн: "Би хөвүүнээ орхиё. Хөвүүн минь нохойноос цочимтгой билээ. Эрхэм худ чи миний хөвүүнийг нохойноос бүү цочуул." гээд хөтөлж явсан мориор бэлэг өгч, Тэмүжинийг орхиод Есүхэй баатар буцав.
67. Есүхэй баатар Цэгцгэрийн шар талаар явж байтал татар иргэн хуримлаж байхтай тохиолдоод ам цангах тул хуриманд буув. Татар нар Есүхэй баатрыг таньж "Эрхэм Есүхэй ирэв" гэж хуримандаа суулгаад, урьдын булаагдсан өшөөгөө санаж, нууцаар хэлэлцэн, хоолонд нь хор холин өгчээ. Есүхэй тэндээс явах зам зуураа бие нь муудаж, гурав хоног арай гэж яваад гэртээ хүрч,
68. Есүхэй өгүүлрүүн: "Миний дортор муу байна. Дэргэд минь хэн байна? " гэж асуувал "Хонхотаны Чирха өвгөний хөвүүн Мэнлиг (Мунлиг) ойр байна" гэвэл түүнийг дуудаж өгүүлрүүн: " Хүү минь, Мэнлиг минь сонс. Хөвүүн минь балчир билээ. Тэмүжин хөвүүнийг урагт орхиод ирэх замдаа татар иргэнд хорлогдов. Дотор минь муу байна. Өнчин хоцорсон дүү нараа, бэлэвсэн бэргэнээ асрахыг чи мэд. Тэмүжин хөвүүнийг даруй явж авчир! Хайрт Мэнлиг минь " гээд наснаас нөгцөв.
11.21.2021
"Монголын нууц товчоо" Тэмүжиний уг гарал ба бага насны үе. /61-65/
62. Дэй Сэцэн өгүүлрүүн: "Есүхэй худ аль хүрэхээр явна" хэмээхэд Есүхэй баатар өгүүлрүүн:" Миний хөвүүний нагац олхонуд иргэнээс охин гуйхаар явж байна" гэвэл Дай сэцэн өгүүлрүүн: " Энэ хөвүүн чинь нүдэндээ галтай, нүүрэндээ гэрэлтэй хөвүүн байна.
63. Есүхэй худ, би энэ шөнө нэгэн зүүд зүүдлэв. Цагаан шонхор шувуу, наран саран хоёрыг атган ирээд миний гар дээр буув гэж зүүдлэв. Наран саран хоёрыг бид нүдээр үздэг билээ. Гэтэл нар сарыг шонхор шувуу атгаж миний гар дээр буух нь гайхалтай. Ямар сонин тохиол учрах болов гэж би бусаддаа хэлсэн бүлгээ. Есүхэй худ чи хөвүүнээ дагуулж ирсэн нь энэ зүүдний тайлбар болов. Танай хиад аймгийн сүлд ирж, зүүдээр заасан ажгуу.
64. Манай Хонгирад аймаг хэдийнээс бусдын нутаг ба хүнийг булаан тэмцдэггүй.
11.19.2021
"Монголын нууц товчоо" Тэмүжиний уг гарал ба бага насны үе /56 -60/
56. Түүнийг гурвуулаа хойноосоо нь нэхэж, долоон даваа давтал үлдэн хөөж, буцаж ирж, Өүлэн үжинийг Есүхэй баатар жолоодон хөтөлж, ах Нэгүн тайж тэргүүлж, дүү Даридай отчигин хажууд нь дагаж явахад Өүлэн үжин өгүүлрүүн:
"Миний эр Чилэдү
Сэрүүн салхинд
Сэвлэг үсээ хийсгэж
Хээр хөдөө
Гэдсээ өлсгөж яахин зовох болов. Одоо би хоёр сэвлэг үсээ хойш урагш унжуулж яахин одно" хэмээн Онон мөрнийг долгилтол, ой шугуйг ганхтал их дуугаар уйлахад Даридай отчигин өгүүлрүүн: "
Тэврэх хайрт эр чинь
Тэртээ давааг давав.
Уйлан санах эр чинь
Улс олныг гэтлэв.
Хайлж уйлавч
Харж чамайг үзэхгүй
Хайж эрэвч
Хаалга зам нь олдохгүй. Дуугүй бол." гэж ятгав. Өүлэн үжинийг Есүхэй баатар тэгээд гэртээ авчирч гэргий болгов. Өүлэн үжинийг Есүхэй баатар гэргий болгосон ёс ийм бүлгээ.
57. Амбагай хаан баригдаад Хадаан, Хотула хоёрыг нэр заасан тул хамаг Монгол, тайчууд нар Онон мөрний Хорханагийн хөндийд цуглаж, Хотулаг хаан болгов. Монголын жаргалан нь бүжиг, хурим бүлгээ. Хотулаг хаан өргөмжилөөд, Хорханагийг саглагар модны доор хавирга газрыг халцартал, өвдөг газрыг өлтөртөл дэвхцэн бүжиглэж хуримлав.11.17.2021
"Монголын нууц товчоо" Тэмүжиний уг гараг бага насны үе /52-55/
52. Хамаг Монголыг Хабул хаан захирч байв. Хабул хаан долоон хөгүүнтэй атал Сэнгүн Билгэгийн хөвүүн Амбагайг хаан болгохоор хэлсэн ажээ.
53. Буйр, Хөлөн нуурыг холбон урсах Оршуун мөрөнд айрагууд, буйругууд овгийн татар аймаг нутаглана. Татар иргэнээ Амбагай хаан охиноо өгч, өөрийн биеэр охиныг хүргэж очоод баригдав. Татарчууд Амбагай хааныг барьж, хятадын Алтан хаанд хүргүүлэв. Бэсүд овгийн Балхач гэдэг хүнийг элч болгож Амбагай хааны хэлсэн нь " Хабул хааны долоон хөвүүний дундах Хотулад, миний арван хөвүүний дундах Хадаан тайжид чи очиж хэл. Хамгийн хаан, улсын эзэн байтал охиноо өөрөө үдэж хүргэхийг надаар цээрлэл болгогтун! Би татар аймагт баригдав. Таван хурууны хумсыг тамтартал, арван хуруунуудаа барагдтал миний өсийг авахыг оролдогтун! гэж илгээжээ.
54. Тэр цагт Есүхэй баатар шувуу агнан явах зуур олхонуд аймгаас эм аваад буцаж буй мэргэдийд их Чилэдү гэдэг хүнтэй уулзаж, түүний эмийг өнгийж үзвэл, гуа үзэсгэлэнтэй хатан байна. Есүхэй баатар гэртээ давхиж ирээд ах Нэгүн тайж, дүү Даридай отчигин хоёрыг дагуулан мордож, их Чилэдүг гүйцэж очвол,
11.01.2021
"Монголын нууц товчоо" Тэмүжиний уг гарал ба бага насны үе. /40-51/
41. Тэр эм Бодончарт ирээд нэгэн хөвүүн төрүүлэв. Түүнийг барьж авсан эмийн хөвүүн хэмээн Баарьдай хэмээн нэрийдэв. Баарины өвөг тэр болов. Баарьдайн хөвүүн Зүтгэл бөх. Зүтгэл бөх олон эм авсан тул хөвүүд нь манан мэт олон төрөв. Манан Баарин овогтон тэд болов.
42. Бэлгүнүтэй бэлгүнүд овогтон болов. Бүгүнүтнэй бүгүнүд овогтон болов. Буха Хатаги хатагин овогтон болов. Бухату Салжи салжиуд овогтон болов. Бодончар боржигин овогтон болов.
10.22.2021
"Монголын нууц товчоо" Тэмүжиний уг гарал ба бага насны үе. /32-39/
33. Бодончар, Буха Хатаги ахынхаа хойноос даган хатирч явангаа өгүүлрүүн: "Ахаа хүн тэргүүнтэй, дээл захтай сайн" гэвэл ах нь тэр үгийг хайрхарсангүй.
34. Бодончар мөн үгийг хоёр дахь удаа өгүүлбэл ах нь хариу эс хэлэв. Мөн үгийг гурав дахиа хэлэхэд ах нь өгүүлрүүн: "Чи юунд энэ үгийг дахин! дахин өгүүлнэ."
35. Бодончар өгүүлрүүн: "Тугаарын (саяын) Түнхэлэг горхиноо бүхий иргэд эзэнгүй, их бага, сайн муу, толгой шийр цөм нэгэн адил чацуу байна. Ийм хялбар иргэн тул тэднийг бид эзэлж авъя." гэв.
10.14.2021
"Монголын нууц товчоо" Тэмүжиний уг гарал ба бага насны үе. /24-31/
24. Бодончар урагт үл тоологдох атал, энд юу хийж сууна гээд гол дайрт, годил сүүлт орог шинхул морио унаж, үхвэл үхье, амьдарвал амьдаръя хэмээн Онон мөрөн рүү зорьж одов. Тэндээ Балжийн арал гэдэг газарт хүрч, өвсөн эмбүүл гэр барьж суув.
25. Тэгж байтал хар хур шувууг бор харцага барьж идэхийг үзэж, гол дайрт, годил сүүлт орог морины хялгасаар урхи хийж, тэр бор харцагыг барьж авчрав.
26. Бодончар идэх юмгүй тул чонын гууд хорисон гөрөөсийг мярааж харван алж идэх буюу чонын идсэн сэгийг түүж, гэдсээ хооллон, харцагаа тэжээсээр тэр он гарав.
27. Хавар болж нугас ирэх цагт харцагаа сойж тавиад, галуу нугас олныг алж, идэж үл барах тул10.04.2021
"Монголын нууц товчоо" Тэмүжиний уг гарал ба бага насны үе /19-23/