За, шинэ өглөө эхэлж Баянзаг руу эртлэн гарлаа. Алдарт Эндрюсийн олсон үлэг гүрвэлийн
өндөг Монгол орны нэрийг үлэг гүрвэлийн өлгий хэмээн шуугиулж байсан энэ газар говийн олон гайхамшигийн нэг билээ. Түүний материалд Шавар ус хэмээн нэрлэгдсэн энэ газрыг нутгийнхан Баянзаг, Улаан эрэг, Тэмээн шавар, Ширээ шавар гэж янз бүрээр нэрлэх нь тэр очмынхоо байгалийн өнгө төрхөнд тохирно. Дөч гаруй ам км газар заг ургасан нь аргагүй л говийн чимэг юмаа. Ингээд л зураг авах үндсэн ажилдаа орж улаан цонж, заг гээд л баахан зураглав.
Баянзагынхаа
баруун талаар гарч Гашууны элс Молцог элсэн дундуур дайран Мандал-Овоо сумаар Онгийн хийдийг
зорилоо. Замдаа таалагдсан газраа зогсон зураг хөрөг гэсэн шигээ ихэд тааваараа
явав. Мандал-Овоогоос цааш тэр Онгийн
талын зам гэж янзтай, зүгээр л ширээн
дээгүүр явж байгаа аятай. Тэгшхэн сайхан тал,зэргэлээн дундах тэмээ мал
гээд монголын хөдөө нутгийн өнгө
үзэмж байнаа байна. Харин Онгийн гол
маань татарч алга болж,Улаан нуур маань ширгэж үгүй болсонбайна.Нүдээрээ
харлаа, харамсалтай үнэхээр хайран.
Манайхан Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг дахь
Сайхан-Овоо уулын энгэрт Онгийн голын эрэг дээр хэлмэгдлийн үеийн гашуун
түүхийг сануулан дүнхийх Онгийн хийдэд ирлээ. Манай Заяа энэ аялалд “Ногоон
нүдэн лам” ном авч явсан юм. Бид боломж гарвал тэр номыг “харцгааж” явлаа. Энэ эвдэрхий туурь мөн уг номын доторх
манай нэгэн хар үеийн тухайх үйл явдлууд бас дээр нь одоо
дахин сэрээгдсэн сүмийн хамба ламын аав гэх
хөгшний халуун дулаан яриа манай аялалынханд гүн сэтгэгдэл төрүүлсээн.
Онгийн хийд буюу Ёнзон хамбын хийд нь
1760-1810 оны хооронд тавиад жил баригдсан 28 дугантай 1000 гаруй лам
шавилан суудаг байсан халхын томоохон хийдүүдийн нэг байжээ. За тэгээд
ойлгомжтой хэсэг зураглаж аваад
Сайхан-Овоо сумын урд байх сэнжит
хадыг заалгаж аваад очиж сонирхов. Бид
урьд нь Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд байх нэгэн том сэнжит хадыг үзэж байсан юм. Түүн лүгээ адил хад хараад яваад байсан чинь харин энэ
хад маань жижигхээн сэнж байлаа. Гэхдээ л нутгийн онцлог , байгалийн нэг үзэмж
байлаа. Таалагдсан.
Сумын төв орж
нэгэн шинэхэн буудалд цуйван захиалангаа
хэсэг амарч аван цааших төлөлөгөөгөө ярилцлаа.
Бидэнд хоног байгаа болохоор Их
газрын чулуугаар буцъя гэснээ бага
дүүгийнхээ гаргасан саналаар говио орхиж хангайгаар буцахаар боллоо.Ингээд
сайхан хооллож аваад Өвөрхангай аймгийн
Баянгол, Сант сумаар дайран Зүйлийн голын эрэг дээрх Өндөр гэгээн Занабазарын
төрсөн газар Өвгөн суваргыг зорилоо. Хангайн сумууд хоорондоо ойрхон 40, 50аад км зайтай, зам нь
сайхан ,бид хэд ч оройн сэрүү орж байх алдад Сант орж сайн зам заалгаж аваад Зүйлийн гол
хүрч хонох санаатай гарлаа. Тэгсэн
харин Баян-Өндөр сумын зам руу гарчихжээ
Хотоос гарахдаа хүнээс уг нь нэг GPS авч гарсан юм. Эртний эд ч гэсэн байгаа байршил бол яг заана.Түүн дээр
Өвгөн суварга тэмдэглэгдээгүй
болохоор координат хийгээд л явах
юм. Тэгээд тэр хавийн бэсрэг уулс дундуур эргэлдэж байгаад л нөгөө зам дээрээ
гараад ирнэ. Уг очих газар маань их л ойрхон байгаад байдаг. Харанхуй болж
хоноглохоор шийдлээ. Урт зам туулж их юм үзсэн, эцэст төөрч будилж Баян-Өндөр
сумын хаяанд хоносон нэгэн өдөр дууслаа.
No comments:
Post a Comment