Нирун монголчуудын Татар хааны үед Дорнод Туркестанд нутаглаж байсан ашина
овгийн 500 гаруй өрхийг олзлон авчирч Алтайн өмнөд биед шилжүүлэн суугаад төмрийн хүдэр хайлуулан алба авч байжээ.
Эдгээр түрэгүүд бусад аймгаа удирдан босч 552 онд Түрэгийн зонхилогч Буман нируны цэргийг бут цохин нируны харъяаны
олон аймгийг нэгтгэж өөрийгөө эл хаан хэмээн өргөмжлсөн ба улмаар 555 оноос
Түрэг улс улс эмхлэн байгуулагдсан гэж
үздэг.
Буриадын судлаач Шабалов ашина овог нь монголчууд байсан
гэж өөрийн судалгаанд дурьдсан байдаг ба ашина нь чоно, түрэг нь түргэн гэсэн
монгол үг гэжээ. Түрэгийн анхны хаан нь Буман гэх монгол нэртэй байснаас гадна зарим
түүхэнд Түмэн нэрээр тэмдэглэгдсэн байдаг нь Нирун монголчуудын түмтийн
захирагч байжээ.
Түрэгүүд удалгүй дорно зүг нутаг тэлэн суурьшсаар
удалгүй Монголын төв нутаг Орхон голын саваар төвлөх болж
улам улмаар хүчирхэгжин Солонгосоос Баруун тэнгис (Арал нуур), их элсэн цөлөөс
умрын Байгал нуур хүртлэх нутгийг эзэлсэн их улсыг байгуулж, Хятад, Византи зэрэг тухайн үеийн том
гүрнүүдтэй өрсөлдөх болжээ.
Хятадаас
байнга албан татвар авч байсан
тэд 590-ээд оны үед
Зүүн, Баруун хоёр хэсэг болон хуваагдан хүч нь суларч
эхэлсэн ч Монгол нутгаар
төвлөрсөн Зүүн Түрэгийн хаант улс нь үндсэн хүчээ алдалгүй хадгалж, бүрэн
эзлэн авах гэсэн хятадын Сүй (581-618) улсын эсрэг тэмцсээр ирснээр барахгүй,
Сүй улс мөхөж Тан (618-907) улс мандах үйл явцад идэвхитэй үүрэг
гүйцэтгэсэн байна.
Шинээр үүсэн
мандсан Тан улс 630 онд их цэрэг хөдөлгөн Түрэгчүүдийг бутцохиж, говиос өмнөх
нутгийг эрхэндээ оруулжээ. Түрэгүүд ийнхүү 50 гаруй жил Хятадын мэдэлд орсон ба 690 оны үед Түрэгийн нөлөө бүхий
язгууртан Күтүлүг, түүний зөвлөх Тоньюкук нарын толгойлсон бослого амжилтанд
хүрч Күтүлүг, Элтэрэс буюу улсыг хураагч цолтойгоор хаан сууж төр улсаа сэргээн
тунхаглажээ. Түүний дараа Можо (693-716), Могилян буюу Билгэ (683-734) зэрэг
хаад залган төрийг барьж,
алдагдсан нутгаа эргүүлэн авах, улс орныхоо эдийн засаг, улс төрийн байдлыг сайжруулах арга
хэмжээ авч эхэлсэн ч эдгээр
хаадын дараагаар Түрэгийн хүчин сулран мохож, 745 онд, харьяанд нь байсан Уйгурын босогчдод цохигдон ноёлох байр
сууриа алдсан.
Монгол нутагт түрэгийн үед холбогдох дурсгал элбэг таарах
ба үүнд жирийн иргэдийн болон хаад ноёдын тайлгын онгон, хүн чулуу, адгуус амьтны
дүрс, руни бичээст пайлуур хөшөөнүүд багтдаг байна.
Түрэгүүдийн эзлэн сууж асан бүх нутаг дэвсгэрийн хэмжээнд, алдар
цуутай хаадад зориулж
цогцлоосон сүрлэг том онгоны байгууламжууд гагцхүү Монголын төв нутгаар
байрлажээ. Тухайлбал, Архангай аймгийн Хашаат сумын нутаг
Хөшөө Цайдам хэмээх газарт буй Билгэ хааны \735 он\ онгон, Культегины \732 он\
онгон, Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт буй Онгийн голын дурсгал буюу
Эльтэрэс хааны онгон \731-732 он\, Төв
аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дахь Их хөшөөтийн дурсгал буюу Кули-Чурын онгон
\742-745 он\, Налайхын орчимд буй Тоньюкук сайдын онгон \720-иод он\, Архангай аймгийн Хайрхан,
Булганы Баян-Агт сумдын зааг нутагт буй Шивээт Улаан \682-683 он\ зэрэг нарийн зохион
байгуулалттай, олон хүн амьтны дүрс бүхий сүрлэг том дурсгалуудыг нэрлэж болно.
Түрэгүүдийн хамгийн гайхамшигт ололт бол Орхон-Енисейн бичиг хэмээн алдаршсан 38 үсэг бүхий
авианы бичиг буюу руни бичгийг зохион хэрэглэж, төр улсынхаа түүхийг тэмдэглэн
бичиж үлдээсэн явдал явдал юм.Түрэгүүд хэдийгээр Нангиад мэт эртний өндөр
хөгжилт улс оронтой хөрш зэргэлдээ нутаглаж явсан боловч хятдын дүрс үсгийг
авсангүй, харин нүүдэлчдийн ахуй орчин, хэлний өвөрмөц онцлогт яв цав нийцсэн өөрийн бичиг үсгийг
зохиож хэрэглэж байжээ.
Одоо Монгол нутагт Орхон-Енисейн бичээсээр бичсэн их бага
хэмжээний 50 гаруй бичээс илрэн олдож бүртгэгдээд байгаа бөгөөд эдгээрийн дунд алдарт Орхоны бичээснүүдээс гадна Тоньюкукын
хөшөө, Онгийн голын хөшөө, Их хөшөөт буюу Кули-Чурын зэрэг хөшөө чулууд бий.
Мөн Монгол нутагт эдүгээ нийт 500 гаруй хүн чулуун хөшөө илрүүлэн олж бүртгээд байгаагийн 400 гаруй нь түрэгийн
үед хамаардаг гэх ба цаашид ч шинээр нэмэн олдох боломжтой хэмээн эрдэмтэд
үздэг байна.
No comments:
Post a Comment