Тоба вэй
улсын цэргүүд умраас үс хөмсгөндөө баригдсан нэгэн эрийг барьж Мугулюй буюу
Монгол хэмээн нэрлэн өөрсдийн боол
болгожээ. Хожим өөрийн хүчээр боолоос чөлөөлөгдсөн Мугулюй цэрэг дайчлагаас зугтаж говийн хойно гарч 330
оны үеэс өөрийн харьяат ард иргэдтэй болж эхлэв. Мугулюйн хүү
Чэлухуй эрэлхэг дайчин эр тул аймаг олноо
удирдан өөрсдийгөө Нирун гэж
нэрлэж, өвөл болохоор говиос урагш гарч, зун болохоор говиос хойш нүүн нутаглах болжээ.
Жужан буюу нирунчууд бол Монгол нутагт төвлөрч төр улсаа байгуулан Азийн түүхэнд гүн мөрөө үлдээсэн өвөг монголчууд минь билээ. Нирун улс оршин тогтносон 200 орчим жилийн түүхэндээ Мугулюйн угсааны 23 хаан ор залган суусан байдаг бөгөөд хил хязгаар нь зүүн өмнө Солонгос, баруун талдаа Хар сайр, хойшоо Байгаль нуур, өмнө талдаа Их элсэн говьд тулж байлаа.

Нирунчууд урьдын нүүдэлчдийн хэрэглэсээр ирсэн аравтын
тогтолцоонд улсаа оруулж, цэрэг захиргааны шинжтэй хуулиудыг тогтоож ер нь соёлын хөгжлөөрөө өмнөх нүүдэлчдээсээ илүү
хөгжингүй байсан ба хожим нь бурхны шашин ч дэлгэрч бүр төрийн шашны хэмжээнд хүрч байжээ. Нирунчууд Tатар хааны үед их
хүчирхэг байсан тул зарим хөрш улсууд Нирун улсыг датань, татар гэж
нэрлэх болжээ.
Нирунчуудын өмнөд хөрш монгол угсааны Тоба вэй улс өөрсдийн оршин
тогтносон 130 гаруй жилийн дотор
Нирун улсыг их бага цэргээр
22 удаа довтолж байсан бол Нирун улсаас Вэй улсыг
402-523 он хүртэлх 121 жилийн дотор 27 удаа довтолсон байдаг. Энэ хоёр улс хоёул монгол угсааных бөгөөд Нируны хаан
Амгай Тобагийн хаанд “Манай хоёр улсын өвөг дээдэс нэг гаралтай тул” хэмээн
айлдсан байдаг. Харин Тоба вэй улс говийн өмнө оршиж байснаа хойд хятадыг
нэгтгэн яваандаа хэт нангиадын сурталд автагдан задарч хуваагдан уусчээ.
Нирунчууд нүүдэлчдийн
уламжлалт "шаньюй"
цолыг "хаган" цолоор сольсон ба нируны хаад хаан
ширээг үе улиран залгамжилдаг ба гол төлөв хүү нь залгадаг тогтсон ёстой байв.
Жарун хаан 410 онд ач
дүү нарынхаа ордны эргэлтэд эрх мэдлээ алдан баруун зүг нүүсэн бөгөөд түүнийг
Нирунчуудын олон хүчирхэг аймаг
дагалдан эх нутгаасаа гарсан нь 6 дугаар зууны үед Ижил мөрөн хүрээд Авар хэмээн
нэршсэн монгол язгуурын хаант улс байгуулан улмаар цаашлан, хуучин Атилла хааны Хүннү улсын замаар
Дунай мөрөнд суурьшсан бөгөөд Австри хүртэлх өргөн
их нутгийг эрхшээлдээ оруулж 9 дүгээр зууны сүүлч
хүртэл монгол нүүдэлчдийн нэр сүрийг дахин өрнө дахинд зарлан тунхаглаж явав.
Төв Азидаа үлдэн Жарун хааныг залгасан Хулюй хаан удалгүй цөлөгдөж хаад солигдсоор Татар хааны үед хүрч 460 онд Турфаныг довтолж ашина овгийн 500 өрх төмөрчдийг олзлон авч Алтайд суулган төмрөөр алба авах болсон нь хожим нь тэд 552 оноос бусад түрэг аймгуудаа нэгтгэн манлайлж Нирун улсыг эсэргүүцэн босч улмаар 555 онд Нирун төрийг унагажээ.

No comments:
Post a Comment