4.10.2020

Бүст нуурын Алтан тэвш уул

Бүст нуур түүний дунд буй Алтан тэвш уулын нэр Шадар ван Чингүнжавтай холботой аж.
Урьд шадар ван Чингүнжав ховдын Цагаан түнгээс гарч орос улсыг зорин манжийн цэргээс зугтаж явахдаа энд хоног тааруулсан байна. Тэгээд өглөө босоход нь анчин гөрөөчнөөс айж үргэсэн ан амьтан нуурын мөсөн дээгүүр сүрэглэн  нуурын дунд буй уул руу айсуй харагджээ.
Шадар ван өөрөө ч зугтан явсан тул айсан үргэсэн бүхнийг орогнуулан авардаг  ачтай, тустай нуур юмаа, хөөрхий хэмээн бишрээд өөдөө харсан сав гэж алтан тэвшээ дунд ууланд нь булж, товчлуур мөнгөн бүсээ нуурын мөсийг цоолж хийсэн гэдэг. Тэр цагаас л уг нуурыг Бүст нуур, дундах уулыг нь Алтан тэвш хэмээн нэрлэх болжээ.
Завхан аймаг Тэлмэн сум

No comments:

Post a Comment