Мандуул хаан нас барсны
дараа Хасарын удмынхан хаан ширээнд санаархаж байх үед Мандуул хааны бага хатан
Мандухай өнчин хоцорсон Болох жонон Баянмөнхын ганц хүү Батмөнхыг олж
асран 1480 онд долоон настайд нь хаан
сэнтийд залж даяарыг элбэн тохинуулах болтугай хэмээн Даян хэмээн цолложээ.
Хаан бага балчир тул
эхний үед Мандухай хатан хамаг хэргийг захирч бүх монголыг нэгтгэх зоримог
хэргийг эхлүүлсэн билээ. Төмөр чинсангийн охин Мандухай Батмөнх даян хааныг
хаан суухад 33 настай байсан бөгөөд юуны түрүүнд Даян хааныг үхэрт тэргэнд суулган Ойрадыг
эрхэндээ оруулахаар цэрэглэжээ.
Тасбүрд гэдэг газар болсон энэ тулалдаан
Мандухай ялж Ойрадуудууд зориулан хатуу цааз гаргажээ. Хутгаар бүү мах огтол! Битгий завилж суу, сөхөрч суу! Малгайныхаа залааг гурван хуруунаас бүү хэтрүүл! Хэмээн зарлиглахад Ойрадууд гуйж махаа хутгаар идэх
зөвшөөрөл авсан гэдэг.
Даян хаан төрийг
бэхжүүлэх үүднээс хэт их эрх мэдэлтэй болсон тайш, чинсан цолыг халж жонон
цолыг баталгаалжуулжээ. Тэр үед ар, өвөр монгол Баруун зүүн түмэн болж Ойрадууд
бие даасан байдалтай байлаа. Зүүн түмнийг эзэн хаан биеэрээ захирч баруун
түмнийг жонон захирч байлаа.
Батмөнх даян хаан эхлээд
бүх эрх мэдлийг гартаа атгасан Исмаил тайшын эсрэг үйл ажилгаагаа чиглүүлэв.
Исмаил бол мэргид аймгийнх бөгөөд Баянмөнх болох жононг хөнөөж түүний хатныг
авч дараа нь Бэгэрсэн тайшыг хороон Юншээбүү аймгийн толгойлогч болж мөн гурван
харуулыг ч эрхэндээ оруулсан байлаа.
1483 онд Батмөнх хаан
Исмаил тайшаас ял асуухаар цэрэг хөдөлгөж Юншэбүү аймгийг бутцохиж ялагдсан
Исмаил үлдсэн хүмүүстэйгээ Ганьсу муж хавиар амьдарч байгаад 1486 онд үхжээ.
Исмаил тайшыг дарсны
дараа Ойрадад гарсан дотоодын хямралыг дарахаар Мандухай цэцэн хатан 1489 онд
хоёрдохь удаагаа цэрэглэжээ. Үүнээс хойш Батмөнх хаан нэг биш удаа ойрад руу
цэрэглэж байв.
1509 онд Батмөнх даян
хаан Улсболд хүүгээ баруун монголын жононд суулгахад Юншээбүүгийн Ибрай тайш,
Ордосын Мандулай нар жононг хороожээ. Ихэд хилэгнэсэн хаан Цахар, Халх,
Урианхай түмнээ авч Ордос, Юншээбүү, Түмэд түмнийг дарахаар гарч Далан нөмрөг
гэдэг газар тулалдав. Энэ дайнд Ойрадууд Батмөнх хаанд цэрэг гаргасан
байдаг.
Тулалдаанд Ордосын
Мандулай алагдан Ибрай тайш баруунш зугтаажээ. Ибрай бол Эсэн хааны ач бөгөөд тэр дүүгийн хамтаар ирж Исмаил тайшын Юншээбүү
аймгийг эзлэн Ордос хавиар суух болжээ. Батмөнх хаанд цохигдсоныхоо дараа ч
Ибрай хүчтэй хэвээр байж Ганьсу Хөх нуур хавиар нутаглан Мин улсад багагүй
хохирол учруулж явжээ.
Батмөнх хаан Ордос,
Юншээбүү нарыг эрхэндээ оруулсны дараа түмэд аймгийг хурааж Урианхай нарыг бүр
номхотгож авчээ. Энэ хэрэгт хааны шууд мэдлийн цахар түмэн, Халх голын урсгал
дагуу нутаглаж байсан халх түмэн голлон хүчээ өгчээ.
Батмөнх даян хааны үед
мин улс монголчуудын эв нэгдлийг
бутаргах бодлого явуулж байсан ч Мин улсын эхэн үеийнх шиг дотоодын хэрэгт нь
хөндлөнгөөс шууд оролцож чадахүй байлаа. 1500 онд Мин улсаас нэг удаа залхаан
цээрлүүлэх цэрэг оруулсан ч эсрэгээрээ Батмөнх даян хаан Мин улс руу олонтоо
довтолж өөрсдийн болзлыг тулгаж байлаа. Даян хааны үед Монгол Мингийн харилцаа
бүрэн тэгш байж, Монголчууд харин цэргийн хувьд илүү давамгайлж байв.
Монголчуудыг тархай
бутархай байдлаас салган нэгтгэх их үйлийг хийж чадсан Батмөнх даян хаан 1517 онд нас баржээ. Тэрээр арван нэгэн хүү нэг охинтой байлаа.
No comments:
Post a Comment