9.05.2014

Уйгарын үеийн хүн чулуу

Монгол нутгаас 500 гаруй хүн чулуу олдсон байдаг бөгөөд цаашид ч олдох боломжтой гэж үздэг. Эдгээр олон хүн чулуунаас ихэнх нь буюу 400 орчим нь Монгол нутагт төр улсаа цогцлоож явсан түрэгийн үед хамаарагддаг байх нь.

Төв Азид ноёрхож байсан түрэг нарыг залгаж  гарсан Уйгарууд монгол нутагт өөрийн төр улсаа мандуулж зуу орчим жил оршин тогтносон ч тэд бичиг үсгийг, хот балгад,тахил тайлгынонгон болон өөрсдийн өвөрмөц хүн чулуу гээд ихээхэн соёл дурсгалын ул мөрөө үлдээсэн байдаг.

Уйгарын үеийн хүн чулуунууд  түрэгийн үеийн хүн чулуунаас ихээхэн ялгарах ба монгол нутийн баруун нутаг  Баян-Өлгий, Увс аймгаас олдсон ба мөн Тувагаас ч олдсон байна. Онцлог нь Уйгарын   хаант улсын төв байсан монголын төв нутгаар огт тааралддаггүй.

Эдгээрт  түрэгийн үеийн хүн чулуунд байдаг хутаг сэлэм зэрэг зэвсгийн чанартай зүйлс байхгүй бөгөөд харьцангуй том хэмжээтэй байдаг. Мөн түрэгийн үеийн тахилын хашлага чулуу болон цуварсан балбал буюу зэл чулуу огт байхгүй.

Уйгарын хүн хөшөөний жишээ болгож Баян-Өлгий аймгийн Сагсай сумын төвөөс 8 км зайтай Битүүгийн хүн чулуу болон Ногооннуур сумын төвд буй хоёр хүн хөшөөнүүдийг дурдаж болно.

Ногооннуур суман дахь хоёр хүн чулуун хөшөөний нэг нь цайвар боржин чулуугаар босоо хүнийг дүрсэлжээ. Чихэвчийг сөхсөн дүгрэг малгай, өргөн нүүр шувтан эрүүтэй, хоёр үзүүр нь дэрвийсэн хөмсөгтэй ба хөмсөг хамрыг нэг үргэлж товгороор гаргаж товгор аньсагтай том зуйван нүд жижиг хамар дүрсэлжээ. Хоёр гараар хэвлийн өмнө босоо ёроолтой ваар барьсаннь уйгарын үеийн дурсгалуудаг сонгодог шинж. Энэ хөшөөг сумын төвийн урагш байх Ямаат улаан уулнаас зөөж авчирсан байна.



No comments:

Post a Comment