Одоогоос 3000
гаруй жилийн өмнө Эргүнэ хун хэмээх газар болсон үйл явдал монголчуудын түүхийн
нэгэн чухал үйл явдал болон бидний үед дамжигдан иржээ. Рашид ад дин “Судрын
чуулган”-даа итгэмжтэй хүндэт хүмүүсийн амнаас сонсноо тэмдэглэсэн байдаг.
Тэр цагт монгол
гэж нэрлэгддэг аймгууд түрэг аймагтай үхэн тулалдаж тэр тулаанд монголчууд
дийлэгдэн хоёр эрэгтэй хоёр эмэгтэйгээс бусад нь хядуулжээ. Эдгээр хоёр өрх
дайснаас дутаан хүн хүршгүй газар очсон нь уул ойгоор хүрээлэгдсэн ядаж зүдэн
явах ганц жимтэй тогоо хэлбрийн тийм газар байж. Дотроо уужим өвс ургамал элбэг
эрүүл тал энэ газрыг Эргүнэ хун гэнэ.
Үлдсэн хоёр
монголын нэгийг Нохос, нөгөөг нь Хиан гэдэг байв. Тэд өнө удаан нутаглаж өсч
үржин салбарлаж салбар бүр нь өөрсдийн нэр алдраар овог болсон байна. Монгол
аймгуудад журам болсноор эдгээр салаанууд хоорондоо гол төлөв садан байдаг ба
Эргүнэ хунгаас гарсан монгол аймгууд бол Төрлөгин монголчууд юм.
Өсөж үржсэн
монголчууд нутагтаа багтахгүй шахцалдах болж уулын давчуу хөндийгөөс гарах
аргаа зөвлөлдөөд төмрийн хүдэр авдаг байсан газраа нэвтэлж гарахаар болж далан
үхэр адуу өвчиж далан хөөргө хийж уулын хэцийг хөөрөгдөж нүхлэв. Ингээд их ч
төмөр авч бас талд гарч ирцгээжээ.
Талд гарсан
монголчууд хүрээгээ тэлж аймаг аймгаараа тархан суурьшсаар Добу мэргэний үе хүрч. Добу мэргэн бол хиан овгоос
гаралтай ба эхнэр Алунгоо харин нохосын горолас аймгаас улбаатай. Эдний дундаас
хоёр хүү гарсан нь Бэлгүнүтэй ба Бүгүнүтэй.
Добу мэргэн нас
барснаас хойш Алунгоо гурван хөвгүүн төрүүлсэн ба Буха хатаги, Буха салжи Бодончир
гурав. Гэрлийн туяанаас гарсан тэнгэрийн хөвгүүд гэх эдгээр гурвын хойчсыг
Алунгоо эхийн нуруунаас төрсөн Нирун монголчууд гэнэ. Алунгоо эхээс хойших зургаадахь үе Хабул хаанаас эхлэн түүний хойчис Нирун монгол мөн боловч хиад
монголчууд гэх болсон ба явсаар Есүхэй баатар түүний хойчисыг хиад боржгон
овогтон гэх болжээ. Харин Алунгоогоос төрсөн Добу мэргэний хөвүүд Бэлгүнүтэй
Бүгүнүтэйн хойчис Төрлөгин монголчууд болно.
Эрдэмтэд Эргүнэ
хун хаана байдаг талаар янз бүрээр бичдэг. Зарим нь Хөлөн нуураас эх авдаг
Эргүнэ гол гэдэг. Зарим нь дорнод Азид байхгүй Енисей мөрөн хавьд бий гэнэ.
А.Амар гуай бол Хэнтий нурууны баруун үргэлжлэл Охид Хүүхэд гэх их өндөр уул
бий. Аль ч талаас хүн орж гарахад хэцүү эгц цавчим, нэгэн үүд мэт нам дор
газраар орж үзвээс түүний дотор их л
уужим зайтай ихээхэн хот хүрээ багтаж болмоор хэмээх ба түүний араар Хунгийн
гол урсаж гараад Шарулун голтой нийлж Зүрх гол болон хойш урсана. Энэ Эргүнэ
хун байж болзошгүй судлууштай гэжээ.
3000 жил /2 = 1500 жилийн өмнө гэвэл бараг дөхнө д
ReplyDeleteТэр гэрлийн туянаас гарсан тэнгэрийн хөвгүүд гэдэг нь ямар учиртай юм? Харь гаригийн хүн шөнө тооноор нь орж ирээд бэлвэсэн хүүхнийг хүчиндцэн юм бишүү?
ReplyDeleteЭнэ домгийн Түрэг хувилбар нь бас байдаг. Тэр хувилбар дээр нь Ашина гэдэг гичий чоно Түргүүдийг аварсан гэдийм бна лээ. Тэр Ашина нь яг ч чоно биш байх л даа. Сэйриос буюу Нохой одны аймгаас ирсэн бас нэг харь гаригийн хүн л байх. Хүн чоно 2 хурьцаад явна гэж юу байхав. Энэ домог нь одоогоос 4000 жилийн өмнө буюу Библи дээр гардаг Содом Гомора 2 хот цөмдүүлсэний дараах нь болсон нь бас сонин.