52. Хамаг Монголыг Хабул хаан захирч байв. Хабул хаан долоон хөгүүнтэй атал Сэнгүн Билгэгийн хөвүүн Амбагайг хаан болгохоор хэлсэн ажээ.
53. Буйр, Хөлөн нуурыг холбон урсах Оршуун мөрөнд айрагууд, буйругууд овгийн татар аймаг нутаглана. Татар иргэнээ Амбагай хаан охиноо өгч, өөрийн биеэр охиныг хүргэж очоод баригдав. Татарчууд Амбагай хааныг барьж, хятадын Алтан хаанд хүргүүлэв. Бэсүд овгийн Балхач гэдэг хүнийг элч болгож Амбагай хааны хэлсэн нь " Хабул хааны долоон хөвүүний дундах Хотулад, миний арван хөвүүний дундах Хадаан тайжид чи очиж хэл. Хамгийн хаан, улсын эзэн байтал охиноо өөрөө үдэж хүргэхийг надаар цээрлэл болгогтун! Би татар аймагт баригдав. Таван хурууны хумсыг тамтартал, арван хуруунуудаа барагдтал миний өсийг авахыг оролдогтун! гэж илгээжээ.
54. Тэр цагт Есүхэй баатар шувуу агнан явах зуур олхонуд аймгаас эм аваад буцаж буй мэргэдийд их Чилэдү гэдэг хүнтэй уулзаж, түүний эмийг өнгийж үзвэл, гуа үзэсгэлэнтэй хатан байна. Есүхэй баатар гэртээ давхиж ирээд ах Нэгүн тайж, дүү Даридай отчигин хоёрыг дагуулан мордож, их Чилэдүг гүйцэж очвол,
Мухлаг тутамд охид бий.
Тэрэг тутамд хатад бий. Хэрвээ намайг санавал дахин авсан гэргийгээ миний нэрээр нэрлэгтүн. Одоо амиа арчил. Миний үнэрийг үнэртэж яв." хэмээн өмссөн цамцаа тайлж өгөв. Их Чилэдү тэр цамцыг морин дээрээс тонгойж авмагц нөгөө гурав мөн хошууг тойрон нэхэж айсуу. Чилэдү хурдан ухаа морины гуяыг ташуурдаж, Онон мөрөн өөд дутаав.
No comments:
Post a Comment