Хүйсийн говь, Монгол элс эрт дээр үеэс ан гөрөөс
араатан жигүүртэнээр арвин баялаг нутаг. Энэ нутагт Дансрангийн Гомбо гэдэг гөрөөчин амьдран суудаг байжээ. Хошуу
ноёны адуун сүрэг мөн л эл нутгаар оторлож
өвөлжөөд, хавар буцдаг санж. Нэгэн хавар эцэж
цуцсан хээгч гүү хоцорч, адуучин нь Гомбод уг гүүг үнээгээ өгөөд ав гэжээ.
Унаатай болохыг хүссэн Гомбо хүү зөвшөөрч, гүүгээ
авахаар Шовхын уулыг тойрон очвол жалганд өнчин ганц эр сарваа, сэг бараадан зогсож байна гэнэ. Хүү ч сарвааг тэжээн
өсгөв. Гомбын
морь багаасаа л дэл нь шашир, нүд нь хурц, чих соргог, таван овоо тэгш, хөл
гэдэс шулуун, цээж аарцаг уужим, бие галбир сайтай ажээ. Хүмүүс түүний гишгих
туруу, харайлт, хөлийн хий, босоо сагагийг шинжин хурдан морь гэлцэнэ. Гомбо
хүү ч 18 хүрч бяр хүч ихтэй, самбаа зальтай, үе чацуутныхаа дотор дал
шороодохгүй эр боллоо.
Эрээн ус хэмээх элсний бяцхан
нуурын хөвөөнд хошуу ноёных зусахаар нэгэ зун нүүн
иржээ. Ноёных ухаан сэргэлэн, ааш ялдам, үзэсгэлэн төгс, 17 хүрч буй Шаариймаа нэртэй
эрх танхил охинтой. Охин жороо морь унаж,
уурга барин адуу уургалахаас өөр ажил үл сонирхоно. Аягачин хүүхнүүдээр дуу
хуур заалгаж, уртын дуу гарамгай сурчээ. Охин энэ нүүдлээр жороо морь бариулж,
хөнгөн уурга төхөөрүүлэн, эр хүний хувцас өмсөж нүүдэл дагаж явсанаа хад асга
нь сүндэрлэсэн Бэрхийн ууланд гарч үзнэ гээд давхин одов. Гомбо ч энэ
үед сониуч зангаараа “Ноёных Сангийн далайд
буух гэнэ, их айлын бараа харъя” гээд уулын цэнхэрээ унаад,
Бэрхийн орой өөд морджээ. Хүүг уулын бэлд хүрэхэд бүсгүй хүний уяхан дууны
эвлэгхэн аялгуу тодоос тод цуурайтан байв. Энэ өдрөөс Гомбыг
ууланд явах бүр түрүүчийн сайхан дуу сонсогдох боловч эзэн нь үл мэдэгдэнэ.
Гомбо сүүлдээ хариу дуулдаг болов. Нэгэн өглөө Гомбо эртлэн
босч, Бэрхийн ууланд
гарч асга гуу, ганга жалга бүрийг нэгжин
хайлаа. Нуугдаж
явсаар, асгын оройд
гарвал нэг халиун морь харагдав. Дөхөөд очтол өмнө нь уулзаж явсан залуу хархүүтэй халз туллаа.
Харин өмссөн хувцас нь хүүхэн хүнийх шиг харагдсан байна.
Гомбо өнөөх үл үзэгдэх сайхан дуучинг энэ залуу эргүүлдэг юм байна гэж бодонгуутаа
“Үүнийг нэг сайн чадъя, бариад авбал тэнхээ муутай байх” гэж бодоод:
Хоёул барилдъя гэвэл залуу:
‘Чиний царай яагаад хөрзийгөө вэ? гэж дооглонгуй асууж байна гэнэ. Гомбо энэ бас надаар тоглоом хийх нь гэж уур нь хүрч алгадаад авбал залуу, дальжисхийж хальт цохиулан, алчуур нь асга уруу хийсэв. Гомбо уурлаж хорссон харцаар хартал өтгөн хар үс нь нүүрийг нь бүрхэн хийссэн, гуалигхан нуруутай бүсгүй сандран тэвдсэндээ ч тэр үү айсандаа ч тэр үү хормой нь чичрэн зогсож байна гэнэ. Гомбо учиргүй сандарч хэний ч өмнө хулчийж үзээгүй омголон зориг, хөшүүн зан нь агшин зуур арилав. Үүнээс хойш тэр хоёр байнга уулзах болжээ.

Гадуур явах нь байтугай гадаа ч гардаггүй охиноо уулаар явах болсонд ноёныхон
гайхан цөхөрнө. Хашир ноён охинд минь лав нэг жил ургалаа гэж бодоод зарц нараа
хүрээ орох морьд бэлд гэж тушаав. Ноён нууцаар охиноо тандах гэж байгаа
болохоор дагуулах хүн хэрэггүй гээд эртлэн Шовх
уулын чиглэлд буй Ловонгийн
хүрээний чиг хатируулав. Энэ өдөр Шаариймаа ч зугаалахаар мөн л Шовхын нуруу
руу чиглэн давхижээ. Ноён Шовх уул хүрч хүнээс далдуур жалга
даган өгстөл гэнэт:
Нарийн цоохор морь нь наадмын түрүүнд тогловой жаа
Нарийн цоохор морь нь наадмын түрүүнд тогловой жаа
Нандин хайртай
чамтайгаа найртай болзоондоо уулзаваа жаа
гэсэн шингэн дуу цуурайтах нь охиных нь дуу мөн байв. Өвгөн ноён морио жалганд тушиж орхиод, явгалан явсаар, дөрвөн нугалаатай сунадаг дурангаараа дурандахад, толгойгоороо наадсан сайхан цэнхэр морь зогсоно. Хөх дээлтэй залуу охинтой нь уулзаад тэврэлдэн байгаа нь бас харагдана. Ноён:
Энэ хэний хүүсэн билээ гэснээ өнөө харц Дансрангийн хүү мөн байна.
Миний ганц охинд санаархаж, бүүр нөхцсөн байна шүү гээд уур хорсол хоёртоо шатаж, мориныхоо гүйхээгээр ирж, өргөөндөө ороод гэр доторх хүмүүсийг хөөж гаргаад, хатандаа үзсэнээ тоочив.

Хатан нь хэсэг бодсоноо эх хүний өрөвчхөн сэтгэлээр ийн
учирлажээ.
-Өвгөн минь ээ? Ухаантай хүний үр байна, ухаж сайн бод. Чи бид хоёр төрсөн ганц охиныхоо үйлсэд хар буруу санаад хэрэггүй. Аав ээжийн арван цагаан буяныг хэдүүлээ идсэн ч барахгүй. Хоёр хүүхэд байтугай, хорь гучуулаа идсэн ч хотойхгүй гэж ятгажээ. Ноён тайтгарсангүй тахар мордуулаад:
-Дансрангийн Гомбыг барьж ир. Шаариймааг салгаж авчир гэж тушаажээ. Үүнийг мэдсэн хоёр залуу зугтаж, жилийн турш хайвч эс олдов. Тэгтэл ноёнд тал засч шан горилсон харийн хошууны нэгэн этгээд:
-Танай охиныг авч оргосон босуул Гомбо Монгол их элсний боролжинд байдаг гэнэ гэж хошуу хүргэсэнд ноён тэр шөнөдөө хүрээ орж, харгис хэрцгийгээрээ нэрд гарсан До түшмэлийг дагуулуулан арван тахар мордуулжээ.

Босуул хоёр хавь ойрынхондоо итгэн,
санаа амар ан гөрөө хийн амьдарч байж.
Гомбо Ганжуурын сээрт аргаль гөрөөлөхөөр явж байхад нь Догийнхон иржээ. Тэд гэмгүй
царайлан майханд цайлж сууснаа, бие биедээ сэм
дохио өгч гэнэт майханд нь боож баривчлан,
тамгын газар хүргэжээ. Харгис ноён Гомбыг Шовхын дөрөлж дээр морьтой нь есөн
алд нүхэнд амьдаар нь булжээ. Эцгийнхээ хүйтэн сэтгэлд хилэгнэсэн, хөл хүнд байсан охин
Шаариймаа хавь ойрынхоо хүмүүсийг дагуулан ирж,
хайрт нөхрөө ухан авч, шарилыг нь
оршуулжээ. Хайрт
ханиасаа хагацсан Шаариймаа бүсгүй ч нөхрийнхөө
морины зүстэй морь унаад, төрсөн гэрээ
орхин хаашаа ч юм явжээ. Тэр үеэс хойш Шовх уул,
Гомбын морины зүсээр Хөхморьт гэж алдаршсан гэдэг.
No comments:
Post a Comment