Засагт хан
Лайхуур 1577 онд Ойрадуудаас хойд аймгийг тасалж авснаар хотгойд түмнийг үүссэн
гэж үздэг. Хотгойд гэдэг нэрийг хойд-гойд, умарт- хойд буюу хойд-хойд гэх
мэтээр янз бүрээр тайлбарладаг.
Хотгойд нь ар халхын хойд захад увс, хөвсгөл
нуурын хооронд өргөн уудам нутаг эзэмшиж байв. Шолой Уваш Хунтайжийн орыг
түүний хүү Омбо-Эрдэнэ 1630 онд өвлөн суусан ба Омбо-Эрдэнэ хунтайжийг түүний хүү Лувсанринчин залгамжлав. Тэр
засагт хан болон Ойрадуудтай таардаггүй
учир Хөх нуурт луу оргон зайлжээ. 1686 онд
Манжийн оролцоотой болсон халхын ноёдын "Заг Байдрагийн хүрэн бэлчирийн
чуулган”аар халхын засагт хан
аймгийн харъяанд Шолой Уваш хунтайжийн ахмад
хөвгүүн Дай-Эрдэнийн хөвгүүн Гэндэнг Хотгойдын засаг болгосон байна.
Гэндэн 1694 онд манжид дагаар орж "төрийн бэйл" цол хүртжээ. Гэндэн бэйлийн орыг түүний хүү
өргөмөл Бүүвэй бэйл,
ач Банди бэйл нар залгамжлав. Банди бэйл 1737 онд нас барж
түүний орыг хүү
Чингүнжав залгажээ.
Чингүнжавыг ор суух үед монголд манж нар ид дураараа
дургиж Зүүн гарын хаант улсын эсрэг явуулах дайны бэлтгэл гэж халхуудыг хөлдөө
чирч байлаа. Ойрадуудын аюул гэж тархи угаан халх, өвөрмонгол ноёдуудыг өөртөө
татахаар янз бүрийн хэргэм зэрэг шагнаж эд зүйлсыг харамгүй хаяж байв, манж
хаан.
Чингүнжав эд мөнгө хэргэм зэрэгт хууртагдсангүй.
Тэрээр хойдын
ван Амарсанаа, хорчины эфү Сэвдэнбалжир нартай үгсэн тохирсноор Манжийн эсрэг бослогыг
1755 онд эхлэж Монгол түмний гурван жилийн эх оронч их
тэмцэлийг өрнүүлсэн юм
Шадар ван
Чингүнжав Хан голоос мянган цэрэгтэйгээр алба хаян Халх
нутгаа зорин довтолгож, улмаар манжийг эсэргүүцэн бослого гаргасан ийм
учиртай... Чингүнжавын цэрэг Хиагт, Их хүрээнд бугшсан
Манж цэргийг уулгалан дайрч, улмаар тэр жилийнхээ намрын дунд сарын эхээр Их
хүрээнд чуулахаар
төлөвлөж байв.
Түүний эх
оронч тэмцлийг Халх
түмэн
төдийгүй, II Жавзундамба хутагт, түшээт хан Ямпилдорж, засагт хан Балдир, сэцэн
хан Манибадир, Сайн ноён Дэчинжав, гүн Дамиран зэрэг нөлөө бүхий хүмүүс дэмжиж
эр цэрэг, зэр зэвсэг, унаа хөсөг, хүнс хоол зэргээр
сэлбэн туслаж байв.
Ар халхад хүчээ авч буй энэ бослогын тухай дуулсан
Манжийн хаан бослогын гол удирдагчийн хүчийг салган ганцаардуулах аргыг сүвэгчлэн,
Халхын бүх ноёдод Чингүнжавыг даруй барихыг зарлиг болгож, Улиастайн жанжнаар
Чин ван Цэнгүнжавыг томилж, их цэргийг авч Чингүнжавын цэргийг дарж, түүнийг
барихыг даалгажээ.
Манж хаан
өөрийн суртал ухуулгыг маш хүчтэйгээр явуулж Чингүнжавыг ганцаардуулж эхлэв.
Цэнгүнжав
халхаас цэрэг татах гэсэн нь амжилт олсонгүй манж голдуу 3000 цэрэгтэй
Чингүнжавыг дарахаар хотгойд нутгийг зүглэжээ. Манжийн цэрэг хотгойд нутагт
ирэхэд Чингүнжавын цэрэг 500 болтлоо цөөрсөн
учир тосож байлдахыг бодсонгүй цэргээ авч Шишгэд орж хүчээ зузаатгах гэсэн ч
амжсангүй түрэгдэн,
аргагүй эрхэнд ухарч Өлийн даваа хүрч, цэргээ тарааж зуугаад хүнийг авч
оросын хил гарахаар явсан байна. Явах зам нь хэцүү өндөр уул даваа, хад асгатай
учир цэргүүдийн зарим нь амь алдаж, нэг хэсэг нь оргон зайлснаар 50 орчим
хүнтэй Оросын хилийн ойролцоох Жиянгас гэдэг газар хүрч буудалжээ. Энэ үед Дархадын зайсан Азар, Намжил нар Манжийн цэргийг газарчлан очиж,
Чингүнжавын буудалсан жижиг толгойг бүслүүлжээ.
1757 оны нэгдүгээр сарын 17-ны
үүрээр Чингүнжав бүслэлтийг сэт дайран гарахыг оролдсон боловч чадалгүй баригджээ.
1757 оны
3 дугаар сарын 11-нд Чингүнжавыг хоёр хүү
болон түүний гэр бүлийн нь хамт Бээжинд цаазлан хөнөөжээ. Тэр зоосны нүхээр улаан махаа цувуулж байхдаа ч “Би үхэхээс айхгүй. Чингис
хааны үрийг язгуураас яллах хууль үгүй” хэмээн өчсөөр үзэл бодолдоо үнэнч
хэвээр хорвоог орхисонбилээ. Түүний үнэнч албад эзнийхээ эрхий хурууг авч, өртөөлөн
явсаар төрсөн
нутагт нь очиж оршоосон гэдэг. Өдгөө хотгойд түмэн түүний дурсгалыг хүндэтгэж Жанхас Бор толгойг Ван толгой
хэмээн нэрийдэж, Хөвсгөл аймгийн Арбулаг сум болон Мөрөн хотод
Чингүнжавын хөшөөг сүндэрлүүлжээ. Мөн нийслэл хотод
маань түүний хэлсэн ”Төр үр хоёр минь
мөнх оршиг” гэсэн үгтэй нэгэн сайхан хөшөө бий. Хотгойдын Чингүнжав бол "Манжийн ноёрхолын эсрэг цусны эцсийн дуслыг зарах зоригтой
тууштай тэмцсэн жинхэнэ эх оронч баатар мөн.
No comments:
Post a Comment