Говь гурван сайхан хайрханы Зүүн сайхан уулын Мухар шивэртийн ам бол Ёлын амнаас 10 гаран км зайтай устай, мөстэй, хадтай хангайн нэг уулын ам шиг үнэхээр сайхан газар. Амныхаа эхэнд тохижуулсан машин зогсоол, манааны путктэй. Цааш явганаар 700 гаруй метр яваад амныхаа мухарт нь хүрнэ. Энд л нөгөө халуун зун хайлдаггүй мөс, мөсөн доогуур хоржигнон урсах ус, сүрлэг өндар цавчим хад ногоорон харагдах арц гээд зүгээр л бишрэм сайхан.
No comments:
Post a Comment