Улаанбаатар хотоос Борнуур явах замд Далын голын гүүр дөнгөж өнгөрөөд зүүн гар тал руугаа салаад 6 км яваад Аглагын хийдэд хүрнэ. Нийслэл хотоос ойрхон 100 орчим км зайтай энэ хийд нэрэндээ таарсан уулын аглаг зэлүүд оройд чимээгүй амар амгалангийн орон гэлтэй сүрлэг оршино. Үзэж харах зүйл ихтэй байгалийн сайханд орших энэ хийдийг өөрийн төрсөн нутагтаа бурханч лам Г.Пүрэвбат үүсгэн байгуулжээ. Далий ягаан цэцэг их ургадаг, далан хар булаг байдаг гэх энэ Далын ам үнэхээр үзэсгэлэнтэй газар ажээ.
No comments:
Post a Comment