Эрт цагт Цамба
гэдэг нэгэн анчин эр амьдардаг байжээ. Тэр цагт Цамбагарав уул ямар ч усгүй, ан
амьтанаар элбэг, үзэсгэлэнт байгальтай, сүрлэг сайхан уул байж. Цамба нэг удаа
ан гөрөө хийж явсаар Цамбагарав уулын оройд гарчээ. Харин тэндээсээ бууж
чадалгүй ард хоцорсон эхнэр хүүхдээ бодон, уйлж суусаар нулимс нь мөнх цас
болон тогтсон гэнэ. Цамба ийнхүү үхсэн учир ууланд хүн гарахаа больсон гэдэг.
Харин анх энэ ууланд Цамба гарсан учир нутгийн ард түмэн түүнийг Цамбагарав
хэмээн нэрлэж үеийн үед тахиж шүтэж иржээ.
Бас нэг хувилбар
домог. Өөлдүүд Цамбагарав уулыг Цаст уул гэдэг байжээ. Нэгэн уран дархан уулын
өнгө байдалд нийцүүлэн бурхан бүтээж, Цаст уулын оргил хавьд байдаг Жинст
хэмээх уулын оройд залснаар Цамбагарав хэмээн нэрлэх болжээ. Цамбагаравын ой
мод, араатан жигүүртэн, үр жимсэнд тэр
болгон гар хүрдэггүй, хүрсэн ч тусгай ном засал хийлгэн, ёс жаяг гүйцэтгэх
учиртай гэнэ.
Бас нэг хувилбар.
Цамба гэдэг нэгэн өөлд зоримог анчин намрын эхний цаснаар ан гөрөөстэй
хөөцөлдөж явсаар Цаст уулын оройд морьтойгоо гарснаар Цамбагарав нэрийг
нутгийнхан хайрлажээ.
No comments:
Post a Comment