Миний ээж хуучнаар Сайн ноён
хан аймгийн Жонон бэйсийн хошуу, шинэ
засгийн хувиараар Цэцэрлэг мандал уулын
аймгийн Хүрээ марал уулын хошуу,
одоогийнхоор Баянхонгор аймгийн
Баянбулаг сумын уугуул билээ. Миний
ээжийг С.Сэлэнгэ гэдэг.
Хангайн
нурууны үргэлжлэл
Хангалын давааны өвөр
Хайртай ээжийг минь
Халуун энгэртээ тосож авсан нутаг
Буурал ээжийн минь энгэрт эрхэлж өссөн та
Бугатын голынхоо довон дунд тоглож өссөн та
Хангалын давааны өвөр
Хайртай ээжийг минь
Халуун энгэртээ тосож авсан нутаг
Буурал ээжийн минь энгэрт эрхэлж өссөн та
Бугатын голынхоо довон дунд тоглож өссөн та
Үүл
ороон тэнгэрт тэмүүлэх
Өндөр сүрлэг Бугатын уулс
Өршөөлт ээжийг минь
Өлгийдөж авсан нутаг
Таван хүүхэд төрүүлж өсгөсөн та
Түмэн хүүхэд сургаж хүмүүжүүлсэн та
Өндөр сүрлэг Бугатын уулс
Өршөөлт ээжийг минь
Өлгийдөж авсан нутаг
Таван хүүхэд төрүүлж өсгөсөн та
Түмэн хүүхэд сургаж хүмүүжүүлсэн та
Баатар
эр эзэн савдагтай
Баянбулаг шүтээнт хайрхан
Буянтай ээжийг минь
Баринтаглаж тоссон өлгий нутаг
Нүүж суухдаа нүдэн нуурандаа тольдож явсан та
Нутгийн тахилгат Чандмань толгойдоо мөргөж явсан та
Баянбулаг шүтээнт хайрхан
Буянтай ээжийг минь
Баринтаглаж тоссон өлгий нутаг
Нүүж суухдаа нүдэн нуурандаа тольдож явсан та
Нутгийн тахилгат Чандмань толгойдоо мөргөж явсан та
Сарлагын
бух урамдах
Саруул сайхан уулсын таг
Сайхан ээжийг минь
Сүү ивэлгэн угтаж авсан нутаг
Нарны илчнээс илүү халуун дулаан сэтгэлтэй та
Номны мөрнөөс дутуугүй нарийн торгон мэдрэмжтэй та
Саруул сайхан уулсын таг
Сайхан ээжийг минь
Сүү ивэлгэн угтаж авсан нутаг
Нарны илчнээс илүү халуун дулаан сэтгэлтэй та
Номны мөрнөөс дутуугүй нарийн торгон мэдрэмжтэй та
Очирваань
хайрхантай хаяа дэрлэх
Олон сайхан уулс толгод
Онгон байгалийн үзэсгэлэн бүрдсэн
Оргилон ундрах Элстий булаг
Далангийн нуруугаа дөтлөн давах
Дунд Цахир Зүүн Муруй Хэц таван даваа
Хожмын түүхийн мананд төөрсөн
Хадат Бугатын хүрээний туурь
Холын тэртээгээс хөхрөн харагдах
Хөмөрсөн аяга шиг Хөдөө нуур
Өвөг монголчуудын өв их соёл
Өндөр хирэгсүүр, өвгөн чулуу
Өнө эртнээс улбаа нь тасраагүй
Өвгөдийн минь нутаг, ижийн минь нутаг
Олон сайхан уулс толгод
Онгон байгалийн үзэсгэлэн бүрдсэн
Оргилон ундрах Элстий булаг
Далангийн нуруугаа дөтлөн давах
Дунд Цахир Зүүн Муруй Хэц таван даваа
Хожмын түүхийн мананд төөрсөн
Хадат Бугатын хүрээний туурь
Холын тэртээгээс хөхрөн харагдах
Хөмөрсөн аяга шиг Хөдөө нуур
Өвөг монголчуудын өв их соёл
Өндөр хирэгсүүр, өвгөн чулуу
Өнө эртнээс улбаа нь тасраагүй
Өвгөдийн минь нутаг, ижийн минь нутаг
Зурсан
юм шиг сайвар морьтой
Зуслангийн айлуудаар бууж мордоход
Зочлон угтах цайлган түмэнтэй
Заяа тэнүүн ижийн минь нутаг
Үүлгүй шөнө сарны гэрэлд
Үлий сүлжин алсыг зориход
Үлгэрийн юм шиг бараан сүүдэр
Угтан урсах ижийн минь нутаг
Зуслангийн айлуудаар бууж мордоход
Зочлон угтах цайлган түмэнтэй
Заяа тэнүүн ижийн минь нутаг
Үүлгүй шөнө сарны гэрэлд
Үлий сүлжин алсыг зориход
Үлгэрийн юм шиг бараан сүүдэр
Угтан урсах ижийн минь нутаг
Балчир
багын дурсамжаа хөглөн
Бодлын үзүүр дэх мөрөөдөлдөө хөтлөгдөн
Хөдөө нуурандаа хүслээ шивнээд
Хонгор нутгийн хоймроос холын тэртээ зорьсон
Бодлын үзүүр дэх мөрөөдөлдөө хөтлөгдөн
Хөдөө нуурандаа хүслээ шивнээд
Хонгор нутгийн хоймроос холын тэртээ зорьсон
Араг
савар нийлүүлэх
Ачит эхийнхээ хормой дор
Ааруул хурууд эргүүлж явсан
Амгалан ижийн минь нутаг
Н.Энхболд 2017 он
Ачит эхийнхээ хормой дор
Ааруул хурууд эргүүлж явсан
Амгалан ижийн минь нутаг
Н.Энхболд 2017 он
No comments:
Post a Comment