БНХАУ-ын Хөх нуур_ Ганьсу мужуд 150000 гаруй монгорууд
буюу цагаан монголчууд амьдардаг.
Тэдний уг гарлыг Сүбээдэй баатарын үр хойчис гэдэг ч 13-р
зууны монголчууд эртний тугухунь нартай нийлэн холилдсон гэж үздэг байна.
Тугухунь нар бол сүмбэ нарын нэг хэсэг муюн аймгийн
салбар бөгөөд ах дүүс эвдрэлцэн төрсөн нутгаа орхин зайлах хэрэгтэй болж, Хөх
нуурын сав газар, Дорнод Цайдам ба Төвдийн зүүн хойд этгээдийг эзлэн өөрсдийн
улсыг байгуулан 284-672 оны хооронд оршин тогтнож байжээ. Тугухунь буюу тогоо нарыг цагаан монголчуудын өвөг гэдэг.
Монгорууд хэлний хувьд эртний монгол,хэлээ бараг хадгалан
үлджээ. Үгсийн сангийнх нь багахан хэсгийг төвд үгс эзэлдэг гэнэ.
Амьдралын хэв маягийн хувьд мал аж ахуй, газар тариалан, гар
урлал эрхэлнэ. Цагаан сарыг тэмдэглэхээс гадна надум буюу наадам хийн хүчит бөх
барилдуулан, хурдан морь уралдуулна. Шашин нь бол эрт цагт бөө мөргөлтөн байсан
бол одоо буддын болон даогийн сургаалийг дагах болжээ.
Хөх монголын минь тасархай цагаан монголчууд ардын дуугаа
аялан зохиож ар монголоо санан суудаг гэнэ.
Аян замд гарсандаа
Монгол хааны хүү охин
Алсын замдаа одсондоо
Монгол аав ээжийн үрс
Нутгийн салхи сураггүй ээ
Ар л нутагтаа сууна уу даа
Хэзээ л ирэхиийн болдоо хө…
No comments:
Post a Comment