13. "Нөхөр шоролгодоо" (анчны олзноос хүртэх хувь. Я.Цэвэл ) гэж Добун мэргэн хэлбэл, тэр хүн уушги, зүлд ба арьсыг өөрөө авч бусдыг цөм Добун мэргэнд өгөв.
15. "Чи юун хүн бэ?" гэж Добун мэргэн асуувал, тэр хүн өгүүлрүүн: "Би Малиг баяудын хүн. Одоо би ядарч явна. Тэр гөрөөсний махнаас надад өг. Би энэ хөвүүнээ чамд өгье" хэмээвэл,
16. Добун мэргэн зөвшөөрч, бугын өрөөсөн гуяыг тэр хүнд өгч, хөвүүнийг авч ирж, гэртээ зарцлах болов.
18. Урьд Добун мэргэнийг амьд бүхий цагт төрсөн Бэлгүнүтэй, Бүгүнүтэй хоёр хөвүүн, эх Алунгуагаас эчнээ өгүүлрүүн: "Бидний эх ойр төрлийн эрэгтэй хүн үгүй ба эргүй бөгөөтөл энэ гурван хөвүүнийг төрүүлэв. Гэр дотор ганц Малиг баяуд овгийн зарц хүн байна. Энэ гурван хөвүүн түүний хүүхэд биз" хэмээн эхээс далд хэлэлцэхийг нь Алунгуа мэдээд
No comments:
Post a Comment