Өрөөлийн төлөө
өөрийгөө зориулсан
Өрөвчхөн сэтгэлтэй
миний муу, буурай ээж
Өр зүрхэндээ ч,
зай үлдээлгүй
Өөрийн хэдэн
зээгээ өлгийдөж өсгөсөн миний муу,
буурай ээж
Хөгшин ээж гэж
хэн анх дуудсан юм бол гэж
Хааяа би гайхдаг
юм
Хөнгөн шингэн
залуу хүн шүү дээ гэж
Хүү нь дандаа
боддог юм
Нараар наадан
наасан наамал чинь,
Сараар сүүдэрлүүлэн
урласан үйл чинь
Хаанаас ч харсан
хааны гоёл
Хачин тансаг
хатны өмсгөл
Наадам наадмын
гоёлыг хараад
Нутгийн хөгшчүүд
чамлаж суусан
Үйлэнд уран таны
хийцийг
Үй зайгүй магтаж
байсан
Хичээл тараад
гүйгээд очиход
Хийцтэй, будаатай
цай порхийлгэчихээд
Хэдэн хүүхдээ
хүлээж
Хий дэмий холхиж
суудагсан, та
Гялалзсан
гуталтай эр хүн
Гоёмсог харагддаг
юм гээд
Гайхтал өнгөлсөн
гутлыг минь заагаад
Гэмгүйхэн
инээмсэглэж зогсдогсон, та
Номонд та мөнгө
харамладаггүй сэн
Намайг дандаа
шахаж шавдуулдагсан
Уншаад эхлэхээр
та минь
Урдахь ажлаа умартан, шимтэн суудагсан
Урдахь ажлаа умартан, шимтэн суудагсан
Ховорхон тэр
боломжыг
Хүү нь дандаа
ашиглаж чадаагүй ээ
Хааяа би тандаа,
хичээл ном хэцүү гэж
Худал үнэн ярьж,
нааш цааш гүйж явсан даа
Хорвоо дэлхий
бүтэн эргэжээ
Хүү нь өтөлж
өвөө болжээ
Ачын ач чинь
алхаж явна энэ хөрстөд
Аяа та минь харж
л байгаа даа, миний муу буурай ээж
Н.Энхболд 2017 он
No comments:
Post a Comment