Монголын орны есөн
гайхамшигийн нэг хойд Сэнхэрийн агуй нь Ховд аймгийн Манхан сумын төвөөс баруун хойшоо 20 гаран км зайд хойд Сэнхэрийн
голын хөвөөнд голын түвшнээс дээш 100 гаруй метрт оршдог ба их, бага хоёр
агуйгаас бүрдэнэ.
Сэнхэрийн агуй нь
дотроо хүн амьдарч байсан ул мөр бүхий олон хунхтай ба эдгээрээс дөрвөн
хунхад улаан зосоор зурсан сүг зургууд бий.
Уг сүг зураг нь МЭӨ 40000-20000 жилийн үед хамрагдах бөгөөд энд эртний хүмүүс маш урнаар бодит мэт гөрөөс, зээр, могой, арслан
заан, тэмээн хяруул, савагт хярс, тогоруу, зэрлэг тэмээ, янгир, нисэж яваа
шувуу, гацуур зэргийг дүрсэлсэн байдаг. Эл зургууд уран зургийн гайхамшигт
дурсгалаас гадна монгол орон эрт цагт чийглэг дулаан уур амьсгалтай байж нэн ховор
амьтад нутаглаж байсныг давхар нотолж өгдөг.
Сэнхэрийн агуйн
дурсгалыг Зөвлөлтийн нэрт монголч эрдэмтэн А.П.Окладников үнэлэхдээ “Гурван
сэнхэрт хүн төрөлхтний эртний урлагийн бие даасан хүчирхэг голомт байсан бөгөөд
асар өндөр хөгжилтэй зураачид амьдарч байсны гэрч юм” гэжээ.
No comments:
Post a Comment