Чингис хаан Хамаг монголын
хаан болоод дөнгөж бэхжиж байсан 1190 онд Жамуха өөрийн харъяаны арван гурван
хүрээний цэргээр Далан балжудад Тэмүжиний харъяаны арван гурван хүрээтэй
байлджээ. Хамаг монголын хаан болох далд
мөрөөдөлтэй Жамухын ичнээ санаанд гал нэмсэн нэгэн үйл явдал болсон нь түүний
дүү Тайчир Чингисийн адуунаас хулгайлж яваад алагдсан нь энэ байлдааны шууд
шалтаг болжээ. Дүүгээ нас барсныг
сонсоод Жамуха гурван түмэн цэрэг цуглуулж Алгугуд, Торхагуд уулыг давж Чингис
хаанд халдахаар ирэв. Энэ чимээг Чингис хааны охин дүү Тэмүүлэний хүргэн
Бутугийн эцэг ихэрэс овогт Нэхүн өөрийн хүүгээр дамжуулан Чингист дуулгажээ.
Тэгээд Чингис өөрийн хүрээнүүдээс цэрэг цуглуулан зүүнш хөдөлж Далан балжудад Жамухын
цэрэгтэй ширүүн тулалджээ. Энэ удаагийн байлдаанд Чингис хааны цэрэг дийлдэж
хойш Ононы зүг Жаран Хавчигай гэдэг газар хүртэл ухарчээ.
Чингисийн арван гурван
хүрээ бол
1. Өүлэн эх түүний төрхөм
олхонуудууд
2.Чингис хаан, хаан хөвгүүд хишигтэн нар
3.Хабул ханы ах Сэм Сацул, түүний хүү Бүлтэчи баатар
4.Сүйхэтү Чарбийн хөвгүүн Дэрэн, хонхотан нар
5.Архай Хасар болон жалайр овогтон
6.Жүрхэний Сац Бэхи болон түүний дүү Тайчу нар
7.Бартан баатарын дүү Хутагт Мэнгүрийн хөвгүүн Бүри,Хутагт Мэнгүрийн дүү Хулан Баатарын хөвгүүн их Чэрэн
8.Бартан баатарын ахмад хөвгүүн Мэнгэтү Хиян, түүний хөвгүүн Өнгүр болон баягууд овогтон
9.Бартан баатарын отгон хүү Даридай отчигон түүний ах Нэхүн тайжийн хүү Хучир нар 10.Хотула ханы ахмад хүү Зүчи түүний харъяат нар
11. Хотула ханы отгон хүү Алтан түүний харъяат нар
12.Дахай баатар болон сүлдэс нар
13.Хаду чоно, Өлөгчин чонын үр хойч Цагаан гуа болон нэхүс овогтон эл арван гурав болно.

Жамуха сэцэний арван гурван хүрээ бол
1.
Жамуха тэргүүтэй жадаран
нар
2.
Таргудайн тайчууд нар
3.
Ихэрэс нар
4.
Начин баатарын хойчис Орогуд
овогнууд
5.
МэнэнТодуны 2 дахь хүү
Хачины хойчис Ноёгин нар
6.
Тэмүжиний 8 үеийн өвөг
Мэнэн Тодуны хойчис Барулас нар
7.
Бодончир мунхагийн хөвгүүн
Бааридайн хойчис Баарин овогтнууд
8.
Хонгирадууд
9.
Татаар
10.
Бугу Хатагийн хойчис Хатигин
нар
11.
Бухту Салжигийн хойчис Салжиуд
нар
12.
Добу мэргэнийн ах Дува
сохрын хойчис Дөрвөн нар
13.
Хонгирад аймгийн салбар Горлосууд эл арван гурав билээ.
No comments:
Post a Comment