9.01.2014

Шивээт улааны цогцолбор

Монгол оронд түрэгийн үеийн олон цогцолбор дурсгалууд тохиолдохоос Архангайн аймгийн Хашаат сумын Тарнайн голын Шивээт толгойн цогцолбор, Булган аймгийн Баян-Агт сумын Шивээт Улааны цогцолбор гэх ижил төстэй нэртэй байгууламжууд байна.

Шивээт гэх нэртэй эдгээр хоёр цогцолбор нь хоёулаа алсын бараа харагдах өндөрлөг уул, ухаа гүвээний оройд оршдог ба судлаач газарзүйч О.Намнандорж гуай 1950 иад онд Шивээт толгойн байгууламжийн тухай өгүүлэхдээ “Уулын орой дээр олон түмэн куб метр чулуу овоолж барьсан том шивээ, хорго мэт урьд өмнө хүрээлэнгийн мэдээнд гараагүй түүхийн дурсгалт балгас шивээг илрүүлэн олов” хэмээн тэмдэглэж байсан эдгээр дурсгалуудын онцлогийг хэлэх мэт.

Булган аймгийн Баян-Агт сумын төвөөс урагш 30 орчим  километр зайд Хануй голын хойд талд Шивээт улаан хэмээх уулын орой дээр  5-7 дугаар зууны үед хамаарагдах Түрэгийн Эльтерес Күтлүг хаанд зориулсан дурсгалын  туурь, им тамга бүхий хөшөө, хүн чулуу, арслан, хонь зэрэг 20 гаруй чулуун хөшөөтэй томоохон цогцолбор бий. Эдгээрээс ийш тийш их зөөсөн гэх ба нар салхины элэгдэлд  орж хугарч гэмтсэн нь ч их байх.

Шивээт улааны тухай сүүлийн үейин сайхан мэдээ бол энэхүү цогцолбороос хэзээ ямар замаар нь тодорхой бус зөөгдсөн дурсгалууд болох Орхон уул аймгийн музейн үүдэнд дэхь хүн хөшөө, арслангийн дүрс бүхий чулуун баримал мөн Архангай аймгийн Хайрхан суман дахь тамга тэмдэг сийлсэн гэрэлт хөшөө, арслангийн дүр болон хэвтэж буй хонины дүрстэй чулуун хөшөө бүхий зургаан дурсгалыг унаган нутагт нь буцаан байршуулжээ.


No comments:

Post a Comment