12.06.2013

Марко Поло

Марко Поло 1257- 1324 онуудад амьдарч байсан Италийн аялагч байв.Марко Полог идэр залуу үед улс орнуудын харилцаа холбоо өнөөгийнхтэй харьцуулахын аргагүй байлаа. Цай, торго гэх мэт эд зүйлс худалдан авахын тулд Хятад болон Перс (одоогийн Иран улс) рүү аялах хэрэгтэй болдог тийм үе  байв. Марко Поло арван тав зургаан  нас хүртлээ эцэгтэйгээ уулзаж байгаагүй нэгэн. Учир нь түүний эцэг худалдаа наймаа хийхээр Ойрхи Дорнод руу аялах урт аялалд гарсан байв. Түүний эцэг уртаас урт аялалаасаа ирээд бараг хоёр жил болсны дараа ахиад өөр  нэгэн аялалд гарах болжээ. Харин энэ удаад тэр Марког авч явав. Энэ нь богино аялал биш байлаа. Марко эцэг Николай, аваг ах Матвей нарын хамт 1269 онд Акка (Хойд Палестин) хотоос гарч Ойрхи дорнод, дундад ба төв Ази, өмнөд ба баруун өмнөд Азийн олон улс орноор аялсан нь 24 жил үргэлжилсэн  юм.
Их Хаан Хубилайн дэргэд 1272-1289 он хүртэл  алба хааж, түүний элч төлөөлөгчөөр Юань улсын олон муж улсад зарагдан явахдаа, тэдгээр нутгийн хүн ардын нутагшил, аж байдал  зан суртахуун, шашин шүтлэгийн тухай тодорхой тэмдэглэж  явсан нь газар зүй, түүх судлал, угсаатны зүйн ухааны судалгааны чухал хэрэглэгдхүүн болж , эдүгээ хүртэл эртэмтэд судлаачид уншигч олон түмний анхаарлыг татаж байгаа билээ
Марко Поло аялалынхаа 17 жилийг одоогийн Энэтхэг, Иран, Афканистан, Монгол, Хятадад өнгөрүүлсэн юм. Энэ хугацаандаа эзэн хаад, гүнж нартай уулзаж, Ази тивийн тухай илүү ихийг мэдэж авсан юм.
Ингээд түүнийг гэртээ төрөлх  хотдоо эргэн ирэхэд Италд иргэний дайн эхэлсэн байв. Түүний хот Генуя  хоттой дайтаж байсан юм.Тэр Генуяд олзлогдон   шоронд байх хугацаандаа Рустачино  хэмээх залуутай танилцаагүйсэн бол одоогийнх шигээ алдартай нэгэн байхгүй байсан биз. Рустачино  Марко Пологийн аялалын түүхийг   “Орчлонгийн элдэв сонин” гэж ном болгон бичсэн нь  Итали даяар хурдацтай тархаж, Марко Полог алдартай аялагч болгож, хүмүүст таниулж чаджээ.
Марко Поло 1298онд суллагдан 1299 онд Венеци хотдоо ирж эндээ амьдарч байгаад 1324 онд нас баржээ.


 Одоогоос долоон зуу гаран  жилийн тэртээ Монголын эзэнт гүрний Юань улсын газар шороон дээр хөл тавьж  их хаан Хубилайн албанд бүтэн арван долоон жилийн турш (12711289 он) зүтгэсэн Венеци нутгийн худалдаачны хүү Марко Поло өөрийнхөө нүдээр үзэж, биеэрээ оролцож явсан урт удаан хугацааны аялал, үйл явдлын түүхийг ном болгон үлдээсний ачаар Европ дахин Монголын эзэнт гүрний болон монголчуудын талаар үнэн бодит, баримт сэлтийг олон зууны тэртээгээс мэдэх болжээ. Ийнхүү монголчуудыг эерэгээр сурталчилсан Марко Пологийн хөшөө түүний хүчээ өргөж явсан Монгол улсын төв талбай – Чингис хааны талбайн зүүн өмнө сүндэрлэж харагдана.

0 comments:

Post a Comment