12.16.2013

Тоорой банди


Халхын  шилийн сайн эрсийн нэг"Төрийн бөөс " хэмээн алдаршсан Тоорой банди буюу Нанзад 1834 оны үед Бударын чулуу гэдэг газартөржээ. Чойном гуайн уянгалсан алдарт сүмтэй Бударын чулуу.
Нанзад цахар хүн бөгөөд 1860-аад онд  цахар найман хошуу төдийгүй халх даяар нэр нь  түгсэн шилийн сайн эр байлаа.Тоорой бандийн тухай бичиж үлдээсэн зүйл үгүй бөгөөд олны ам дамжсан домог хууч элбэг. Багаасаа ээжтэйгээ ядуу тарчиг өссөн ба эрийн цээнд хүрээд эр чадлаараа баяд ноёд, харийн худалдаачдын эсрэг тэмцэн олсон олзоо дан ганц амин хувьдаа бус нутгийн олонтойгоо  хуваадаг байсан нь олон түмний хүндлэл хайрыг хүртжээ. Мөн тэр  дуулж хуурддаг авъяаслаг нэгэн байжээНасан өндөр болоод Нанзад гуай Бударын чулуу ,Таван толгой , Шартын хад хавиар нутаглаж байгаад 1904 онд нас баржээ.
Түүний нэрийг  хоёр янзаар буюу Торой эсвэл Тоорой гэж ихэвчлэн бичдэгТорой гэсэн нь  гахайн үр төл торой бол  яавч биш алсаас ганцаар тодорч торойхын л торой биз. Тоорой бол ойлгомжтой, говь цөлд өөрийн тэсвэр тэвчээрээр олон жил ургадаг модны нэр. Аль нь ч байсан Нанзад бол  шилийн эрсийн дундаас торойж тодорч  үлдсэн ард түмний хайртай Тоорой банди билээ.
Ганга нуураас зүүн хойшоо 6 км-т Гангын Цагаан овоо хэмээх уул бий. Гангын цагаан овоо уулыг эрт цагт тахиж шүтдэг байжээ. Түүний нэгэн жижигхэн довцог дээр Тоорой бандид зориулж нэгэн  хөшөө босгожээ.  Энэ хөшөөнд Торой бандийг суугаа байдлаар нэг гараараа өвдгөө тулж, нөгөө гартаа аягатай зүйл барьж хажуудаа малгай, буу, богц зэргийг тавьснаар дүрсэлсэн аж. Эр хүний жаргал эзгүй хээрээ гэсэн сайхан хөшөө аж.
 Эдүгээг хүртэл Дарьгангачууд  Тоорой бандийн тухай олон домог түүхийг хүүрнэн өгүүлсээр байдаг. 
Домог.  Нэг удаа Тоорой банди баяд ноёдын адуунаас авсан адуу малаа үгээгүй ядуу дорой ардуудад тарааж явахдаа нэг ядуу хүнд морь өгчээ. Тэгээд тэр хүнд энэ морийг....газрын ....түшмэлийн адуунаас авсан юм шүү. Адуучин нь ирээд морио үзэж танивал Тоорой өгсөн" гэж хэлээрэй. Хэрэв морио авч явбал надад хэл хүргүүлээрэй гэж хэлээд явжээ. Удалгүй нөгөөх түшмэлийн адуучин ирээд морио үзэж таниад авахад нь "Тооройгоос авсан" гэж хэлсэн боловч нэмэр болсонгүй. Тэр хүн энэ тухай Тоорой бандид хэл хүргүүлжээ. Үүнийг сонссон Тоорой банди өөрийн нөхдийн хамт нөгөө түшмэлийн адуунаас шилж байгаад 20 адуу авсан гэнэ. Түүнээс хойш Тоорой банди "Төрийн бөөс" хэмээн алдаршин  баяд ноёдууд алдсан адуу малаа үзэж таниад "Тоорой өгсөн"  гэвэл буцааж авдаггүй байсан гэдэг.

Домог. Тоорой банди хүрээний шоронгоос ардуудын тусламжтайгаар гараад Дарьгангаа чиглэж мордсон гэнэ. Түүний оргож зугтсаныг мэдээд арван тавны цагдаа  цэргүүд нэхэн хөөсөн гэ
х. Тоорой банди баригдахгүйн тулд зугтасаар л. Хойно өмнөө орж хөөцөлдсөөр байгаад  Дарьганга нутагт хүрчээ. Тоорой банди Алтан-Овоо буюу Дарь Овоонд нуугдах гэж бодсон бололтой, тэр ууланд гарсан гэнэ. Цагдаа нар ч  хэдийн  мэдээд Дарь Овоог гурван талаас нь бүсэлжээ.  Дарь Овооны өмнө тал нь эгц тул морьтой хүн бууж чадахгүй хэмээгээд, зүүн, баруун, хойно гурван талыг нь бүслээд уул өөд мацацгааж гэнэ. Гэтэл моринд сайн, арга самбаатай Тоорой банди цагдаа нарын бодлыг хөсөрдүүлэн, Дарь Овооны эгц уруу ажигч үгүй буугаад арилаад өгч гэнэ.  Алтан овоо буюу Дарь Овооны эгцхэн урд уруу нь буусан тод замыг Дарьгангачууд "Тооройн зам" хэмээн нэрлэдэг

Домог. Тоорой банди Баяндэлгэрийн баруун биед хоёр сайн эр байдгийг дуулаад эрж сурж явсаар олж уулзжээ. Тоорой тэдэнтэй уулзаж мэндэлж, улмаар танилцаад та хоёрт авч чадаагүй юм байдаг уу? хэмээн асуужээ. Тэгэхэд цаад хоёр нь баруун хойно нэг баян тангадынхаас хурдан шарга морийг нь авч чаддаггүй юм гэжээ.  Ингээд Тоорой банди тэр айлаас хурдан шарга морийг нь нийлж хулгайлахаар тохиров. За тэр айлаас морийг нь авахаас өмнө нэг хонийг нь авч ирье! Та хоёрын нэг нь миний мориор яв! Миний морь хотных нь захад хүрээд л мөлхө
өд явчих нь. Тэгэхлээр нь хоттой хониноос нь нэгийг шүүрч аваад гараарай! харин чөх! гэж хэлж болдогтүй юм шүү! гэж захижээ. Нөгөө сайн эр хэлсэн ёсоор очиж нэг хонь шүүрч аваад дүүртэл нохой боорлож, сандрахдаа "чөх” гэтэл морь нь суга үсрэн хулгайч маань хонио тэврээд хотонд нь үлджээ, Морь нь эмээлтэйгээ эзэн Тооройдоо давхиад ирж, Тоорой ч нөгөөх маань баригдаж дээ гэж мэдээд маргааш нь үлдсэн нөхрөөр нь баахан жижиг чулуу түүлгэж богцонд хийж ганзагалаад ноён хүний хувцас гаргаж өмсөөд баян тангадынх руу бараалхжээ. Тэр айлынхан за ноёнтон, хаанаас хаа хүрч явна вэ? манайд хулгай ороод барьж авсан гэх зэргээр л баахан юм ярьж байна гэнэ. Аа! Би эзний сангийн мөнгө хураагаад явж байна. Өнөө орой хөсөгнөөсөө салчихлаа, энд саатна л гэж  гэнэ.  Тоорой - тэр хулгайчаа илүү гэрт оруулаад, манаа гаргаад сайн харж бай! Миний юмыг ч гэсэн манаатай, хүлээтэйгээр тэнд оруулчих гэж. Тэгээд мөнгөндөө ойр унтана гэж илүү гэрт ор дэр засуулжээ. "Ноёнтон" дэрэн дээр толгой тавингаа унтаж хоёр манаа харсаар байгаад үүрээр дуг хийжээ. Тэр хооронд нь нөгөө нөхрийнхөө хүлээсийг нь тайлж, морио унуулаад богцтой чулуугаа ганзагалуулан явуулчихаад  өөрөө  унтаж  байсан чинь өглөө сүйд майд болжээ. "Ноёны морь алга”, "хулгайч алга", "мөнгө алга" хэмээн үймж байна гэнэ. Ноёнтон сая л сэрж байгаа хүн болон босож, за эзний сангийн мөнгө алддаг ч зэвүүн хэрэг байна даа! Мөн ч тоогүй юм болж дээ! Толгойгүй гэсэн үг! Надад нэг хурдан морь байвал арга байна гэж хэлжээ. Гэтэл ноёнтон минь! аргалж үз! Аминд минь ор! Манайд нэг хурдан шарга морь байдаг юм. Түүнийг унаад яв, амь өршөөхийг л та хичээгээрэй гэж хэлээд Тоорой бандид баахан өргөл барьц өгч хурдан шарга морио унуулаад явуулжээ.



                         

No comments:

Post a Comment