3.23.2014

Цагаан суварга


   Цагаан суварга бол Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дахь Дэл уулнаас баруун хойно орших эгц цавчим мөргөцөг. Эрт цагийн далайн ёроолын шаварлаг хурдас он цагийн эрхэнд эвдэрч эрэг ганга, мөргөцөг үүсгэсэн хэмээн үздэг. Мөргөцөгийн хана нь зүүн тийшээ харсан байдаг учраас баруун талаасаа харагдахгүй. Өндөр нь 60-аад метр, өргөн нь нийтдээ 400-гаад метр үргэлжилдэг, 90 хэмийн эгц эрэгтэй. Алсаас харахад хот балгас мэт сүртэй. Үнэхээр сайхан газар.













No comments:

Post a Comment