3.20.2014

Баяннуур

Завхан аймгийн Сантмаргац суманд орших Баяннуур нь сумын төвөөс 25-30 км зайд оршдог, уртаараа 30 км, өргөнөөрөө 18 км, гүн 12-80 м, толь мэт тунгалаг, загасны их нөөцтэй нуур юм. Нуурын өмнө зах нь алдарт Бор хярын элсэн манханд тулж үзэсгэлэнт булан тохой, шугуй, баян бүрд үүсгэдэг зэлүүд онгон газар юм. Дулааны улиралд олон төрлийн нүүдлийн шувууд ирж зусдаг бөгөөд нуурын өмнөх шугуйд зэгсний гахай, ондатор, аргал зэрэг ан амьтадтай.









0 comments:

Post a Comment