3.18.2014

Ээж хайрхан уул

Ээж хайрхан уул нь Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт Захуйн баянбүрдийн баруун захад Алтай хотоос урагш 260 км, Цогт сумын төвөөс 70 км-т орших байгалийн дурсгалт газар юм. Ээж хайрхан ууланд Тагтаа хад, Театр хад, Эхийн умай, Буяны манцуй, Янзага, Ембүү хад, Ламын агуй гээд үзэж харах сонин содон гайхалтай тогтоц бүхий чулуун хаднууд бий. Заг, хөх ногоон зээргэнэ зэрэг говийн ургамалтай. Далайн төвшнөөс дээш 2277 метр өндөр.
Ээж хайрхан ууланд янгир, ирвэс, шилүүс, чоно элбэг байдаг. Уулыг тойроод буудайн тариалангийн талбай бий. 





























1 comment:

  1. сайхан зургууд байна. даанч жижигхэн юм

    ReplyDelete