Мөн Агуйтын агуй гэж 11.4 м урт хонгилтой агуй Тоонотын агуйн хадны ар шилд боржин цохионы
баруун урагш харсан хажууд байна. Өөрөөр хэлбэл Агуйт, Тоонот хоёр нь нэг
боржин цохионы ар, өвөр хэсэгт байрлах ажээ. Энэ агуйн 2.2 м өргөн, 5.2 м өндөр
зууван амсартай, агуйн мухар руу өндөр нь намссаар төгсгөл хэсэгтээ 1.6м болдог.
Тоонотоос зүүн тийш 1.4 км зайд орших боржин
цохио бүхий уулын өвөр элгэнд, боржин цохионы дундаас дээш хэсэгт байрлах
бас нэг жижиг агуй байгааг Өлгийн агуй гэж нэрлэдэг. Агуйн өргөн 5 м, урт нь
7.5 м бөгөөд өндөр нь агуйн амнаас цааш нэг намсаад дахин өндөрсөж төгсдөг.
Дээр үед энэ агуйд ном судар их байсан гэдэг. Агуй байрлаж буй хадан цохионууд
нь харгана, шаваг, буйлс
зэрэг сөөг ургамал оролцсон хялгана- агьт хуурай хээрийн ургамалшилтай. Эдгээр агуйнууд нь үзэж сонирхоход төвөг учрах зүйлгүй. Өөр хоорондоо ойрхон орших тул аялал жуулчлалд ашиглах бүрэн боломжтой.
зэрэг сөөг ургамал оролцсон хялгана- агьт хуурай хээрийн ургамалшилтай. Эдгээр агуйнууд нь үзэж сонирхоход төвөг учрах зүйлгүй. Өөр хоорондоо ойрхон орших тул аялал жуулчлалд ашиглах бүрэн боломжтой.
Их газрын чулууны орчмын байгалийн үзэсгэлэн,
ландшафтын иж бүрдлийг хамгаалах зорилгоор УИХ- ын 2003 оны 30 дугаар
тогтоолоор 35000 га газрыг байгалийн нөөц газар болгон улсын тусгай
хамгаалалтад авсан байна. 2006 онд Их Монгол улс байгуулагдасны 800 жилийн
ойгоор Их газрын чулуунаа задгай театр байгуулсан.
No comments:
Post a Comment