Засагт хан
Лайхуур 1577 онд Ойрадуудаас хойд аймгийг тасалж авснаар хотгойд түмнийг үүссэн
гэж үздэг. Хотгойд гэдэг нэрийг хойд-гойд, умарт- хойд буюу хойд-хойд гэх
мэтээр янз бүрээр тайлбарладаг.

Чингүнжавыг ор суух үед монголд манж нар ид дураараа
дургиж Зүүн гарын хаант улсын эсрэг явуулах дайны бэлтгэл гэж халхуудыг хөлдөө
чирч байлаа. Ойрадуудын аюул гэж тархи угаан халх, өвөрмонгол ноёдуудыг өөртөө
татахаар янз бүрийн хэргэм зэрэг шагнаж эд зүйлсыг харамгүй хаяж байв, манж
хаан.
Чингүнжав эд мөнгө хэргэм зэрэгт хууртагдсангүй.
Тэрээр хойдын
ван Амарсанаа, хорчины эфү Сэвдэнбалжир нартай үгсэн тохирсноор Манжийн эсрэг бослогыг
1755 онд эхлэж Монгол түмний гурван жилийн эх оронч их
тэмцэлийг өрнүүлсэн юм

Түүний эх
оронч тэмцлийг Халх
түмэн
төдийгүй, II Жавзундамба хутагт, түшээт хан Ямпилдорж, засагт хан Балдир, сэцэн
хан Манибадир, Сайн ноён Дэчинжав, гүн Дамиран зэрэг нөлөө бүхий хүмүүс дэмжиж
эр цэрэг, зэр зэвсэг, унаа хөсөг, хүнс хоол зэргээр
сэлбэн туслаж байв.
Манж хаан
өөрийн суртал ухуулгыг маш хүчтэйгээр явуулж Чингүнжавыг ганцаардуулж эхлэв.
Цэнгүнжав
халхаас цэрэг татах гэсэн нь амжилт олсонгүй манж голдуу 3000 цэрэгтэй
Чингүнжавыг дарахаар хотгойд нутгийг зүглэжээ. Манжийн цэрэг хотгойд нутагт
ирэхэд Чингүнжавын цэрэг 500 болтлоо цөөрсөн
учир тосож байлдахыг бодсонгүй цэргээ авч Шишгэд орж хүчээ зузаатгах гэсэн ч
амжсангүй түрэгдэн,
аргагүй эрхэнд ухарч Өлийн даваа хүрч, цэргээ тарааж зуугаад хүнийг авч
оросын хил гарахаар явсан байна. Явах зам нь хэцүү өндөр уул даваа, хад асгатай
учир цэргүүдийн зарим нь амь алдаж, нэг хэсэг нь оргон зайлснаар 50 орчим
хүнтэй Оросын хилийн ойролцоох Жиянгас гэдэг газар хүрч буудалжээ. Энэ үед Дархадын зайсан Азар, Намжил нар Манжийн цэргийг газарчлан очиж,
Чингүнжавын буудалсан жижиг толгойг бүслүүлжээ.

1757 оны
3 дугаар сарын 11-нд Чингүнжавыг хоёр хүү
болон түүний гэр бүлийн нь хамт Бээжинд цаазлан хөнөөжээ. Тэр зоосны нүхээр улаан махаа цувуулж байхдаа ч “Би үхэхээс айхгүй. Чингис
хааны үрийг язгуураас яллах хууль үгүй” хэмээн өчсөөр үзэл бодолдоо үнэнч
хэвээр хорвоог орхисонбилээ. Түүний үнэнч албад эзнийхээ эрхий хурууг авч, өртөөлөн
явсаар төрсөн
нутагт нь очиж оршоосон гэдэг. Өдгөө хотгойд түмэн түүний дурсгалыг хүндэтгэж Жанхас Бор толгойг Ван толгой
хэмээн нэрийдэж, Хөвсгөл аймгийн Арбулаг сум болон Мөрөн хотод
Чингүнжавын хөшөөг сүндэрлүүлжээ. Мөн нийслэл хотод
маань түүний хэлсэн ”Төр үр хоёр минь
мөнх оршиг” гэсэн үгтэй нэгэн сайхан хөшөө бий. Хотгойдын Чингүнжав бол "Манжийн ноёрхолын эсрэг цусны эцсийн дуслыг зарах зоригтой
тууштай тэмцсэн жинхэнэ эх оронч баатар мөн.
No comments:
Post a Comment