10.07.2018

Гоулиху шаньюй


Ушилу шаньюй 3 жил хаан суугад нас барахад хөвгүүн нь нас бага тул баруун сэцэн ван Гоулиху НТӨ 102 онд ор залгажээ. Хань улсын цэрэг умар зүг 1000 илүү газар Лүсюй хот болон үргэлжилсэн хэрэм барьж, цэрэг суулган тариалан эрхлэх болов. НТӨ 102 оны намар Хүннүгийн цэрэг Хань улсын шинээр барьсан бэхлэлт хот, үргэлжилсэн хэрмийг эвдэн сүйтгэв. Ийнхүү Хань улсын ихээхэн хөрөнгө хүч гарган барьсан хамгаалалт устан үгүй болжээ. Баруун сэцэн ван Зюцюань , Жан Е рүү довтолж, хэдэн мянган хүн алж тонов.

Хань улс баруун бүс нутагт нөлөөгөө тогтоох зорилгоор Даванийг довтолж, ванг алаад буцахад Хүннү нар хамгаалахыг оролдсон ч амжаагүй ажээ. Гоулиху шаньюй сууринд нэг жил суугаад НТӨ 101 оны өвөл өвчнөөр нас барсан аж.  

No comments:

Post a Comment