8.31.2020

Хар зүрхний хөх нуур


Хар зүрхний Хөх нуур

"Монголын нууц товчоо"
122. Хунан тэргүүтэн Гэнигис нэгэн хүрээ болж, бас Даридай отчигон нэгэн хүрээ болж ирэв. Жадаран аймгийн Мулхалху ирэв. Унжин сахайт нэгэн хүрээ болж ирэв. Жамухаас тийнхүү салж хөдлөөд Химурга горхины Айл харгана гэдэг газар хүрч буув. Тэр цагт бас Жамухаас салж Жүрхэний Сорхату Жүрхийн хөвгүүн Сачи Бэхи нэгэн хүрээ болж, Хотула хааны хөвгүүн Алтан отчигон нэгэн хүрээ болж Жамухаас салж хөдлөөд Тэмүжинг Химурга горхины Айл харганад бууж байхад нийлэн ирэв. Тэмүжин нар тэндээс нүүж Хүрэлх доторхи Сэнгүр горхины Хар зүрхний Хөх нуурт очиж буув.

No comments:

Post a Comment