3.23.2014
Цагаан суварга
3.22.2014
Зорголхайрхан уул
Нутгийнхан энэ уулыг хүзүүгээ нугалаад хэвтэж байгаа согоо гэдэг. Энэ уул 1202 онд Чингис хаан Ван хаан хоёр эцэг хүү болон хамт нутаглаж явсан гэж Монголын нууц товчооноо тэмдэглэгдсэн түүхэн газар . Өндөр цэг нь далайн түвшнээс дээш 1668 м бөгөөд том жижиг 3 агуйтай монголын үзэсгэлэнт боржин чулуун уул. Уулын урд байх жижиг толгойг морин толгой гэх ба хадны завсраас зүтгэн гарч ирж байгаа морины хэлбэртэй хад бүхий энэ газрыг нутгийнхан жил бүр тахиж морьдынхоо хийморийг сэргээдэг уламжлалтай.
3.21.2014
Ховдын цэнхэр хязгаарт
Бид Тунгалагын
булагаар дайраад цааш Дөргөн нуурын хөвөөнд эртхэн очиж амрах төлөвлөгөөтэй. Даанч
сумын төв дээр нэг дугуй янзлуулах гэж өдрийн талыг харамсалтайгаар өнгөрөөв.
Зун сумын төвдөө хүн цөөтэй байдаг болтой, төв зам дагуу гэхэд ганц дугуй
засвар онгорхой, тэр нь арын хаалга ихтэй гэж байгаа. Бидний сэтгэл яараастай.
Дугуйгаа янзлуулж аваад сумын төвийн арын голыг гарч Тунгалагийн булагийг
зорилоо. Тунгалаг уст энэ сайхан булагийн
дэргэд аав минь төрсөн байх өндөр магадлалтай. Хотоос гарахдаа авга нараасаа
асууж сураглаж хэдэн газар точклосон юм.
3.20.2014
Хабул хаанаас Есүхэй баатар хүртэл
Эргүнэ хунгийн
домог үргэлжилсээр... Алунгоо эхийн таван хүүхдийн бага нь Бодончир билээ.
Бодончирын хүү Хабич баатар, түүний хүү Мэнэн тудун билээ. Мэнэн тудуны бага
хүү Хайду,түүний гурван
хөвгүүний ахмад нь Байшонхор догшин билээ. Байшонхорын хоёр хөвгүүний ахмад нь
Хамаг монголын хаан Хабул.
Хабул ханы үед
Алтан улс мандаж Киданыг дарж зэвсгийг баруун тийш хандуулан монголыг сэргийлж
байсан цаг. Алтан улсын хаан Хабулыг хүчирхэгжиж буйг мэдэн элч илгээсэнд
тэрээр Алтан улсын нийслэлд ирэхэд ихэд найр хурим болон зочилжээ. Хабул хаан
хорлогдохоос сэрэмжилж ихэд хянуур байсан ч нэг өдөр согтож Алтан улсын хааны
сахлыг чангаан агсан тавьж ч үзэж.
Түүнийг буцсаны дараа зүрчид хаан Ху ша ху хэмээх жанжиндаа цэрэг өгч
монгол руу илгээсэнд Хабул хан нутгийн гүнд оруулан түүнийг бутцохиж цаашлаад
зүрчидийн хорин долоон цайзыг өөртөө хураан авч Алтан улсаас жил бүр үлэмжхэн
хэмжээний үхэр хонь амуу татварлаж байхаар болжээ. Хабул хаан долоон хөвгүүнтэй
ч хан орыг авга ах Сэнгүн билгэгийн хүү Амбагайд гэрээсэлжээ.
Хабул ханы хоёрдохь
хүү бол Бартан баатар. Бартан баатар дөрвөн хөвгүүнтэй бөгөөд гуравдахь хүү нь
Есүхэй баатар билээ. Есүхэй баатар монгол аймгийн зонхилогч эзэнтэн байв. Тэр
татар аймаг болон хятад цэргүүдтэй олонтой тулалдан дийлж явсан зоригтон баатар.
Тэр Өүлэн, Сочигэл хоёр эхнэртэй. Өүлэн эхээс Тэмүжин, Хасар, Хачиун, Тэмүгэ
гэж дөрвөн хүү Тэмүлэн нэрт нэг охин төржээ. Харин Сочигэл эхээс Бэгтэр,
Бэлгүдэй хоёр хүү төрж. Есүхэй баатар Тэмүжинг арван настай байхад түүнд бэр
гуйж Хонгирадын Дай сэцэнтэй сүй бэлэг тавиад буцаж харих замдаа татар иргэнд
хорлогдон үгүй болжээ.
Баяннуур
3.18.2014
Бигэр Номун ханы хүрээний туурь
Хаалган Цахирын уул
Говь-Алтай аймгийн Бигэр, Цогт сумын дунд орших Хаалган Цахирын уулс. Өндөр цэг нь далайн түвшнээс дээш 3670м.
Subscribe to:
Posts (Atom)




