12.09.2013

Миний Монгол нутаг

Монгол улс Ази тивийн төвд 1564116 ам.км талбай эзлэн оршино. Энэ нь газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд №17.

\Манай улсын нутгын хойд цэг ХӨ52градус 09минутад орших МОНГОЛ ШАРЫН ДАВАА !  (Харамсалтай нь  яг даваа нь  ОХУ-ын нутагт байдаг гэж сонслоо !!!!!.... ) өмнөд цэг  ХӨ41градус 35минутад орших ОРВОГ ГАШУУНЫ БОР ТОЛГОЙ  хоёрын хооронд 1259 км зайтай .

Харин хамгийн зүүн цэг ЗУ119градус56минутад орших СОЁЛЗ УУЛЫН МОДОТ ХАМАР,баруун цэг ЗУ87градус44минутад байх ТАВ АН БОГДЫН МААНЬТ   УУЛЫН хооронд 2392 км   зайтай.
 Манай улс далайд гарцгүй 38 улсын нэг бөгөөд Номхон далайгаас 1000км зайтай. Монгол Алтайн нуруу нь баруун захаас зүүн урагш 900км үргэлжилнэ. Өндөр нь 3500-4374м.   Хангайн нуруу нь мөн зүүн урагш 800км  сунаж тогтсон ба өндөр нь 3000-4021м. Харин Хэнтий нуруу 2000-2800м өндөр бөгөөд нутгийн зүүн хагаст баруун урагшаа чиглэлтэй 300км үргэлжлэн Хангай нуруутай нийлнэ. Манай нутгийн дундаж өндөр ДТД 1580 м

Монгол нутгийн дэлхийд байхгүй онцлог газрууд:
1.Өвлийн цагт манай оронд дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын ИХ ДАРАЛТЫН ТӨВ тогтмол үүсдэг.Увс Хяргас нуурын хотгорыг их даралтын Азийн төв гэдэг ба тус төвийн төв  Улаангом хотод нэгдүгээр сард агаарын даралт 1055 гПа хүрдэг. Тогтмол үүсдэг ийм төв дэлхийд үгүй.
2.Дэлхийн бөмбөрцгийн хамгийн хойшоо түрж орсон хамгийн их талбай бүхий манхан элс бол Увс аймгийн Зүүнговь сумын нутаг дахь  БӨӨРӨГИЙН ЭЛС юм.Элсний хойд зах нь ХӨ50градус 18минутад хүрсэн бөгөөд энэ нь хойд мөсөн далайн Гудзоны булангийн өмнөд эрэгтэй бараг зэрэгцэж байгаа юм.
3.Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын урагшаа түрж орсон  цэвдгийн хамгийн урд зах Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт  ХӨ46градус17минут, ЗУ101градус 10минутын солбилцолд МОДОН САЛАА ууланд хүрчээ.Энэ нь Газар дундын тэнгэсийн хойд эрэгтэй зэрэгцэж байна.
4.Бөөрөгийн элс, цэвдгийн урд зах хоёр нь хоорондоо 700км зайтай бөгөөд харьцангуй ийм бага зайнд  говь цөл цэвдэгт хөрс нь  зөрчихсөн газар дэлхийд хаа ч байхгүй.
5.Хэнтий нурууны  төгсгөл болох ЦОГТЧАНДМАНЬ уул нь Дэлхийн  усны гурван ай савын хагалбар болдог.Улаанбаатараас зүүн урагш 80км-т орших 1845м өндөр уг уул хойд мөсөн далай, номхон дөлгөөн далай, Ази тивийн гадагш урсгалгүй усны хагалбар юм.
6.Хөвсгөл аймгийн нутаг Сангийн далай нуураас баруун тийш Ханхөхий нурууны Хангилцагийн гол  хүртэл 400км үргэлжилсэн хагархай нь газар хөдлөлөөр үүссэн  дэлхийн хамгийн урт бөгөөд  хамгийн шулуун хагархай . 1905 оны газар хөдлөлөөр анх үүсэх үедээ 60м гүн 10м өргөн байсан. Одоо их эдгэрсэн ба  өндөр нь 10м орчим болжээ.

Монголдоо онцлог газрууд:
1.Манай улсын нутгийн хүйс- төв цэг нь Өвөрхангай аймгийн Бүрд сумын төвөөс урагш 14км-т  ХӨ46градус 52минут,  ЗУ103градус 50минутын солбилцолд  Өвөрхөшөөтийн булгийн эхэнд оршдог.                          
2. Монгол орны хамгийн өндөр цэг нь  Монгол Алтайн нурууны Таван Богд уулын оргил Хүйтэн уул 4374 км, Мөнххайрхан уулын  Сүхбаатар  оргил 4204
3.Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын урагшаа түрж орсон  цэвдгийн хамгийн урд зах Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт  ХӨ46градус17минут, ЗУ101градус 10минутын солбилцолд МОДОН САЛАА ууланд хүрчээ.Энэ нь Газар дундын тэнгэсийн хойд эрэгтэй зэрэгцэж байна.
 4.Бөөрөгийн элс, цэвдгийн урд зах хоёр нь хоорондоо 700км зайтай бөгөөд харьцангуй ийм бага зайнд  говь цөл цэвдэгт хөрс нь  зөрчихсөн газар дэлхийд хаа ч байхгүй.

5.Хэнтий нурууны  төгсгөл болох ЦОГТЧАНДМАНЬ уул нь Дэлхийн  усны гурван ай савын хагалбар болдог.Улаанбаатараас зүүн урагш 80км-т орших 1845м өндөр уг уул хойд мөсөн далай, номхон дөлгөөн далай, Ази тивийн гадагш урсгалгүй усны хагалбар юм.
6.Хамгийн урт гол: Орхон гол.   Хангайн Суварга хайрханаас эх авч 1124 км  урсаж Сэлэнгэ мөрөнд цутгадаг.
7.Хамгийн өндөр хүрхрээ: Манай орны хамгийн өндөр хүрхэрээ бол Хөвсгөл аймгийн Хорьдол Сарьдагт орших 70 орчим метрийн өндрөөс буудаг Арсайн хүрхрээ юм.
8. ЭГ гол нь манай орны хамгийн богино нэр тэй газар юм. Хөвсгөл нуураас эх авч Сэлэнгэ мөрөнд цутгадаг. Эгийн гол нь 475 км урт бөгөөд голын усжих талбай нь 40454 ам дөрвөлжин км болно
9. Хөвсгөл нуурын хамгийн гүн нь 267,2 м бөгөөд Төв Азид хамгийн гүн нуур билээ. Нуурын амьдрал 50 м хүртлэх гүнд зонхилж 200 м-ээс цааших гүнд мөнхийн харанхуй байдаг.
10.Хамгийн ховор цас: 1968 оны аравдугаар сард Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг Хээр хэмээх газар таван хошуу хэлбэртэй цас оржээ.
11. Манай орны хамгийн том мөсөн гол нь Таван богд ууланд байдаг 20 км урт, 5 км өргөн Потанины мөсөн гол юм.
12.Хамгийн өндөрт орших аймгийн төв- АЛТАЙ хот. ДТД 2181м энэ нь Богд уулын бараг орой гэсэн үг. Хамгийн нам дор орших аймгийн төв бол СҮХБААТАР хот. ДТД 626м
13. Хамгийн өндөрт байх сумын төв бол Ховд аймгийн Дуут сум ДТД 2400м. Хамгийн намд орших сумын төв бол ДТД 600м-т орших Дорнод аймгийн Эрээнцав сум юм.
14.Эртний их тахилгатай уул-1778 оноос тахих болсон БОГД ХААН УУЛ, 1818 оноос тахих болсон ХЭНТИЙ ХАН УУЛ,1891 оноостахих болсон ОТГОНТЭНГЭР УУЛ, 18-р зуунаас тахиж байсан 1913 оноос их тахилга хийх болсон АЛТАН ОВОО, СУВАРГА ХАЙРХАН УУЛ
15.Цэргийн тахилгатай 3 уул байдаг-Улаанбаатар БАЯНЗҮРХ ХАЙРХАН, Төв аймаг Баянжаргалан сум  БАЯН-ЭРХЭТ УУЛ, Сүхбаатар аймаг Наран сум БАЯНДУЛААН УУЛ
Монгол нутгаас  ЮНЕСКО “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” зэрэглэлээр дараах газруудыг “Дэлхийн өв”-д бүртгэн авчээ.
А. Байгалийн дурсгал:
-Увс нуурын ай сав
-Говийн их дархан газар
-Говь Гурвансайхан уул
-Хөвсгөл нуур ба бөө мөргөлтөн цаатангуудын нутаг
-Богд хан уул
-Бурханхалдун уул
-Отгонтэнгэр хайрхан
Б.Түүх соёлын дурсгал:
-Хархорум хотын туурь
-Эрдэнэ зуу хийд
-Төвхөн хийд
- Хар балгас
-Культегин,Билгэ хааны гэрэлт хөшөө
-Цагаан салаагийн хадны зураг
-Хойд сэнхэрийн агуйн хадны сүг зураг
-Амарбаясгалант хийд 
В.”Олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газар ялангуяа усны шувуу олноор амьдардаг орчны тухай”Рамсарын конвенцийн жагсаалтанд:
-Тэрхийн цагаан нуур
-Говийн нууруудын хөндий :Орог нуур,Таацын цагаан нуур,Бөөнцагаан нуур, Адгийн цагаан нуур
-Хар ус нуур, Айраг нуурыг бүртгэжээ.  





No comments:

Post a Comment