Хуяньди шаньюй
НТӨ 68 онд нас барахад түүний дүү зүүн
сэцэн ван залгамжилж Сүлючюаньчю шаньюй хэмээн өргөмжлөгдөв. Сүлючюаньчю хуучин
шаньюйн хатныг суудлаас нь огцруулсанд түүний эцэг Жуаньчю дотроо ихэд
дургүйцэх болов. Хүннүгийн түшмэдийн зөвлөгөөнөөр Хань улстай энх ургийн гэрээг
тогтоох ёстой хэмээн шийджээ.
Энэ үед Хүннүгийн хүчин чадал буурч, хил
хязгаарыг довтлохгүй хэмээн Хань улс хилийн харуулаа буулгасан гэх мэдээг Хүннү
нар авчээ. Жуаньчю муу санаа
гарган Хань улсад халдах санал гаргасныг шаньюй дэмжин тус бүр 10000 цэрэгтэй 2
хэсгийг Жуаньчю удирдан явуулав. Тэр Хань улс руу Хүннү нар довтлох нь хэмээн
хэл хүргүүлснээр Хань улс умард этгээд рүү цэрэг илгээн хамгаалснаар Хүннү
нарын довтолгоон амжилтгүй болжээ.
НТӨ 67 онд баруун
бүсийн орнууд руу Хүннү довтолж, Жүши улсыг эзлэн, вангийн дүү Элмог шинээр ван
болгов. Олон хүн ардыг нь зүүн тийш нүүлгэжээ. НТӨ 65 онд Хүннү нар Жүшийн
хуучин газарт суурьшин тариа тарьж буй Ханьгийн цэрэг ардыг довтолсон боловч
эзэлж чадсангүй. Үүний дараа динлинчүүд 3 жил дараалан хүннүг довтолж, хэдэн
мянган хүн алж, мал сүргийг олзлон одох болжээ. Хүннү нар 10000 цэргээр
динлинийг довтолсон ч олигтой амжилт олсонгүй.
НТӨ 62 онд
Сүлючюаньчю шаньюй 100 гаруй мянган дайчидтай ан хийх нэрээр Хань улсын умард
хил хязгаарт халдахыг санаархсан ч бууж өгөгсдөөс Хань улс мэдээлэл авав хил
хязгаараа чангатгажээ. Шаньюй арга буюу цэргээ аван буцжээ. Шаньюй Дулихузы-г
элчээр илгээн энх ургийн гэрээг сэргээе гэв. Гэвч Сүлючюаньчю шаньюй НТӨ 60 онд нас барав.
“Монголын эртний
түүх” “Хүннү”
No comments:
Post a Comment