Одоо манай
гариг дээр Афганистан, Балба, Хятад, Энэтхэг,Казакстан, Киргизстан, Монгол, Бутан,
Пакистан, Орос, Тажикстан,
Узбекстан гэх 12 орны уулархаг бүсэд цоохор ирвэс тархан амьдарч байна.
Судлаачид нийт 3500 -7000 орчим цоохор ирвэс байдаг гэж үздэг. Амьдрах орчин нь
хүн хүрэхэд бэрхшээлтэй учраас нарийвчлсан тоо гэж үзэх аргагүй. Эдгээрээс 600 орчим
нь
зоо паркуудад байдаг гэнэ.
Манай орны хувьд
Говь-Алтай, Монгол Алтайн нуруу, Ханхөхий, Хархираа Түргэний уулс, Цагаан
шувуутын уулаар 700 – 1200 ирвэс бий гэх тооцоо бий.
Үр
төлийг нь гүем гэх ба гүемээ өсгөхөөс бусад үед ганцаараа биеэ
даасан
амьдралтай. Өвлийн сүүл сард үржилд орж 100 орчим хоногийн дараа голдуу 2-3 гүем гаргадаг. Гүем эхтэйгээ 18-22 сар болсны
дараа
бие дааж амьдарч эхэлдэг. Энэ амьтан харуй бүрий, харанхуйд идэвхтэй
амьдарна.
Цоохор ирвэс нь биеэр бусад том муурын төрлийн амьтадтай харьцуулахад дунд зэрэг ба 27.3- 54.6 кг жинтэй ба биеийн урт нь
0.97-1.27 м бөгөөд харин сүүл нь биеийнхээ
урттай
адил хэмжээтэй байдаг. Өтгөн сахлаг
цайвар дээр саарал бор өнгийн толботой арьстай.
Уул
хаданд биеэ нуух чадвар сайтай учир олж харахад маш хэцүү.
Цоохор ирвэс нь бусад төрлийн амьтдаар хооллодог
махчин амьтан юм. Ихэвчлэн аргаль янгираар хооллодог ч мөн тарвага, чандага, хойлог гэх мэтийг
хүнсэндээ хэрэглэнэ. Ер нь ирвэс тааралдсан амьтдаараа хооллох магадлалтай.
Амьдрах орчинд нь байгаа гэрийн малыг ч барьдаг
Ирвэсийг тэдний
үлдээсэн
шинж тэмдэгээр нь хайж судалж судалгаа хийдэг байна.
Бумбаа - ирвэс хойд хөлөөрөө
шороо овоолж эзэмшил газраа тэмдэглэдэг ба үүнийг бумбаа
гэнэ.
Үнэр
Баас - Үүгээр тэр “би
энд байсан шүү “ гэдгээ зарладаг.
Дээрх шинж тэмдгүүдийг
мөн ирвэснүүд газар нутгаа тэмдэглэх,
орооны үеэр эр эм ирвэснүүд
нэг нэгнээ олоход ашигладаг байна.
No comments:
Post a Comment