4.09.2014

Зулзагын гол бас Зочин толгой

Дархан уул аймгийн Зулзагын гол түүний эрэг дагуу гүнзгий хавцал үүсгэн тогтсон тахилгат Орвон толгой буюу Зочин толгой нь Дархан хотоос 25 орчим км зайтай байгалийн өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газар. Энд нарсан ой, намуухан урсах гол, налайж хэвтэх элс, нарийсан тогтсон цавчим хавцал гээд л бүгд байна. Зулзагын гол том том үхэр чулуутай хавцлаар хожигнон урссаар манай түүхийн нэгэн чухал үйл явдлын гэрч болон урсах Хүйтэний голтой нийлнэ.



   


 

3 comments:

  1. Ямар гоё юм бэ? Зам нь хэр вэ? Шороон замаар хэр явах вэ?

    ReplyDelete
  2. Зам нь гайгүй ээ Дарханаас Сэлэнгийн замаар гараад 9 орчим км явдаг санагдаж байна. Баруун гарлуугаа Зулзагын гол гэсэн тэмдгээр салаад 15 км явдаг.Амралтын газар ихтэй юм байна лээ.

    ReplyDelete