Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумаас баруун урагш 10 гаран км-т хүн чулуун хөшөө байх нь Буурлын хүн чулуун хөшөө. Монгол нутгаас 500 гаруй хүн чулуу олдсноос 400 орчим нь Түрэгийн үед хамаарах ба энэ хүн чулуу ч мөн Түрэгийн үеийн дурсгал.
Хөшөөг саарал өнгийн боржингоор урласан бөгөөд шийдэл хийц загвар нь тэр бүр тааралдаад байдаггүй сонин содон. Баруун гараараа урдаа ямар нэгэн савтай зүйл барьж зүүн гараа бүсэн дээрээ тавьсан, гэдэс нь нэлээн унжсан цүдгэр эр хүн, бөмбөгөр оройтой хоёр чихийг дээш сойж, нэг чих нь арагшаа унжсан малгай толгой дээрээ тавьсан гэж байгаа.
Урдаа овоо тахилгатай, хадаг яндар болсон энэ хөшөөг эртнээс хүндэлж шүтэж ирсэн нь илт.
No comments:
Post a Comment