21. Гэвч та нар учрыг мэдэхгүй байна. Шөнө бүр цагаан шар хүн, гэрийн өрх тотгоор гийгүүлэн орж ирээд, миний хэвлийг илбэж, түүний гэгээ гэрэл нь миний хэвлийд шингэх бүлгээ. Тэр хүн гарахдаа наран сарны хилээр (заагаар) шар нохой мэт шарвалзсаар гарч одно. Та нар дэмий яахан өгүүлнэ. Түүнээс үзвэл тэнгэрийн хөвүүд биз. Хар тэргүүт хүнтэй адилтгаж яахин болно. Хамгийн хаад болох цагт харц хүн сая учрыг мэднэ" гээд,
22. Бас Алунгуа, таван хөвүүнээ сургаж өгүүлрүүн: " Та таван хөвүүн миний нэгэн хэвлийгээс төрсөн бус уу. Та нар ганц ганцаар салбал нэжгээд сум мэт хүнд хялбархан дийлэгдэнэ. Та нар эв эеээ нэгтгэвэл тэр багласан таван сум мэт бат бэх болж, хэнд ч хялбар дийлэгдэхгүй болно" гэв. Тийн байтал Алунгуа эх үгүй болов. 23. Эх Алунгуаг үгүй болсны хойно ах дүү тавуулаа, адуу малаа хуваах болж, Бэлгүнүтэй, Бүгүнүтэй, Буха Хатаги, Бухату Салжи дөрвүүлээ эд юмаа хувааж аваад, дүү Бодончар мунхагийг ядуу хэмээн урагт үл тооцож, хувь эс өгөв.
No comments:
Post a Comment