Наран урсах өрнө зүгт
Наадаж би тоглож
өсөөгүй ч
Нулимс ивэлгэн,
сэтгэл огшоон
Намайг даллах
нутаг тэнд бий...
Номин цэнхэр баруун хязгаарт
Надад овгоо хайрлах гэж
Нарны хүү болж сарны дор
Аав минь тэнд мэндэлжээ
Өнөд гэрэлтэх Ховд
нутагт
Өөрийн удмаа
үргэлжлүүлнэ гэж
Өвгөдөө залган ургаа тэлж
Аав минь тэнд төржээ
Холоос хөхрөх Ховд
нутаг
Хонгор аавын минь
нутаг болохооор
Хайртай хүүгийнхээ
зүрхийг догдлуулж
Хоргоож дандаа
дуудах юм
Аугаа тэр Ховд
нутаг
Амин аавын минь
нутаг болохоор
Аягахан зүрхийг
минь булиглуулж
Алсаас намайг урих юм
Үжингийн үргэлжлэл
нутаг
Өвгөдийн гэрийн
буурь
Өөр хэнийх ч биш
миний аавын нутаг аа
Бөгтийн гүйх
бөхөнгийн сүрэгтэй уралдан туулах
Дөргөний их хүрэн
тал
Бөртийх ч үүлгүй
тэнгэрийн дор мяралзан урсах
Тунгалагийн цэнгэг ариун булаг
Жаран жарандаа
өвгөд минь суусан
Жаргалант хайрхан
бас Жанжин их овоо
Бууж мордоход
сэтгэлд элгэмсүү
Буурлын минь нутаг
Бумбат хайрхан
Цайны минь
дээжний үргэлжлэл
Цэмбийн цайрах
Сутайн их уулс
Омогт хааны нагац
Олхонуд түмний нутаг
Очирт Алтайн
үргэлжлэл онгон дагшин нутаг
Домог түүх
арвин Дарвийн сүглэгэр уулс
Дэндүү их
тансаг,дуулим энэ л хязгаарт
Бодлоо гүйцээлгүй бурханг зорьсон
Бууралтаж амжаагүй
аавын минь
Багын дурсамж,
буурлын сургаал нь
Бууцных нь салхитай
исгэрч яваа...
Дөрөөндөө хүрээд
цалгиж явахад тань
Дөргөн нуур тань
түшээ дээ
Дэлхийг эмжин алхаж явахад тань
Дээлтэй Богд тань
ивээгээ дээ...
Тоглож гүйсэн газар
бүрт тань
Давхар солонго
татдаг юм билээ
Таны хишиг таван
хүүхэд тань
Түүнийг хараад
баярлаж явсаан
Тэнгэрт сүслэдэг
буурал ээж минь
Таны төлөө залбирч
суусан...
Аяа миний аавын
минь нутаг
Алтан дэлхийн
гоёмсог диваажин
2016 он
Н.Энхболд
No comments:
Post a Comment