Баян-Өлгий аймгийн Улаанхус
сумын нутаг дахь Бага Ойгор, Цагаан
салаагийн голын ай сав дахь өргөөшөө 500 гаруй метр, уртаашаа 15-20
километр үргэлжлэх зурвас нутагт
тархсан хадны сүг зураг нь монголд
төдийгүй дэлхийд ховор гайхамшигтай уран зургийн галерей билээ.
Энэ
газар шинэ чулуун зэвсгийн үеэс хүрэл
зэвсгийн үе хүртэлх 8000 жилийн түүхийг харуулсан эрт цагийн хүмүүсийн урласан 10000 гаруй сүг
зураг бий.
Уг
дурсгалыг 1994 оноос Монгол,
Америк, Оросын эрдэмтэд хамтран судалж судалгааны үр дүнгээ нэгтгэн 1999 онд
Парис хотод хэвлүүлснээр дэлхийд танигдан
ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдэн дэлхийн гайхамшигуудыг баяжуулсан.
Энэхүү
10000 гаруй зураг нь эртний хүмүүсийн аж байдал ахуй амьдралыг тод харуулсан
байдаг ба зэрлэг үхэр, адуу, буга, янгир, аргаль, чоно, гахай, баавгай,
загас, шувуу зэрэг олон төрлийн ан амьтан дүрслэн зурснаас гадна морь унасан
хүмүүс, ан гөрөө хийж буй анчид, байлдаж буй цэрэг дайчид, морин тэрэг
жолоодсон хүн, цана хөлөглөн ан агнаж буй анчин зэрэг олон, маш олон янзын дүрслэл нар салхийг тэсвэрлэн цаг хугацааг туулан бидний үед
иржээ.