Ховд
аймгийн Дарви сумын Мөнгөн аяга багийн нутаг Байшин үзүүрийн Жүргэрийн цагаан
толгой хэмээх газар нэгэн түрэг бичээс оршино. Бичээсийг 1959 онд түүхч Х.Пэрлээ
нутгийн хүмүүсээр заалгаж анх шинжлэх ухааны эргэлтэнд оруулжээ. Гэвч 1970-аад
он хүртэл уг бичээсийг хэн ч сонирхон үзэж, уншиж тайлахыг оролдсонгүй.
1969-1970 онд Монгол Зөвлөлтийн хамтарсан шинжилгээний ангийн “Гэрэлт хөшөө хад
чулууны бичээс судлах анги” уг бичээсийг газар дээр нь дахин нягтлан үзэж,
улмаар түрэгч М.Шинэхүү тайлан уншжээ.
Бичээс
буй газар нь том том бор саарал өнгийн боржин чулуу бүхий ихээхэн хадархаг,
хоорондоо тасархайтсан хөтөлтэй гурван жижиг цуваа шовх толгод бөгөөд түүний
хамгийн урд талын толгойн гурван хадан дээр энэ бичээсийг ухаж бичжээ.
Бичээсийн хажуугаар басхүү олон янзын тамга хийгээд амьтны дүрс сийлсэн байдаг байна.
No comments:
Post a Comment