Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотоос холгүй орших Уушгийн өвөр дэхь буган чулуун цогцолборт байх энэ буган чулуу анх улаан боржин чулуун дурсгал байсан ч он цагийн эргэлтэнд өнгөө алдаж хөх өнгөтэй болсон харагдана.
10.31.2015
Уушгийн өврийн нэгэн буган чулуу
10.30.2015
Хойд Сэнхэрийн агуй
Монголын орны есөн
гайхамшигийн нэг хойд Сэнхэрийн агуй нь Ховд аймгийн Манхан сумын төвөөс баруун хойшоо 20 гаран км зайд хойд Сэнхэрийн
голын хөвөөнд голын түвшнээс дээш 100 гаруй метрт оршдог ба их, бага хоёр
агуйгаас бүрдэнэ.
Сэнхэрийн агуй нь
дотроо хүн амьдарч байсан ул мөр бүхий олон хунхтай ба эдгээрээс дөрвөн
хунхад улаан зосоор зурсан сүг зургууд бий.
Уг сүг зураг нь МЭӨ 40000-20000 жилийн үед хамрагдах бөгөөд энд эртний хүмүүс маш урнаар бодит мэт гөрөөс, зээр, могой, арслан
заан, тэмээн хяруул, савагт хярс, тогоруу, зэрлэг тэмээ, янгир, нисэж яваа
шувуу, гацуур зэргийг дүрсэлсэн байдаг. Эл зургууд уран зургийн гайхамшигт
дурсгалаас гадна монгол орон эрт цагт чийглэг дулаан уур амьсгалтай байж нэн ховор
амьтад нутаглаж байсныг давхар нотолж өгдөг.
Сэнхэрийн агуйн
дурсгалыг Зөвлөлтийн нэрт монголч эрдэмтэн А.П.Окладников үнэлэхдээ “Гурван
сэнхэрт хүн төрөлхтний эртний урлагийн бие даасан хүчирхэг голомт байсан бөгөөд
асар өндөр хөгжилтэй зураачид амьдарч байсны гэрч юм” гэжээ.
10.27.2015
Хүн толгойтой буган чулуу
Хөвсгөл аймгий
Бүрэнтогтох сумын нутаг дахь Уушгийн өврийн буган чулуун цогцолборт байх энэ
нэгэн оройдоо ээмэг зүүсэн хүний толгойг
урнаар сийлсэн буган чулуу нэн содон.
260 орчим см өндөр энэ хөшөөг 5 бугаар ороон гоёж ханан хээтэй бүс татжээ. Мөн буган чулуунд элбэг байдаг сүх хутга байх. Хөшөөний ард
бүснээс дээгүүр бамбай, 3 жижиг буга дүрсэлсэн, харин баруун талд нь нэг буга,
аргамжаатай морь, зүүн талд нь 3 жижиг буга сийлжээ.
10.05.2015
Чин толгойн балгас
Булган аймгийн Дашинчилэн сумын төвөөс зүүн тийш 10 гаруй
км-т Чин хайрхан хэмээх жижиг толгойн дэргэд эртний хятан улсын сударт
тэмдэглэгдэн үлдсэн Чжэнь чжоу хотын туурь бий. Үүнийг арван гуравдугаар зууны
үед монгол нутгаар дайран өнгөрсөн алдарт Чанчун бумба Туул голыг өнгөрөөд баруун тийш аялахад замд
хятаны эвдэрхий гурван хоттой таарч байснаа тэмдэглэн үлдээж Чжэнь чжоу хотын туурь хэмээн батлан бичжээ..
Түүний зүүн талд Талын улаан балгас баруун талд Хадаасангийн буюу Хар бухын
балгас бий. Бүгд хятан үеийн дурсгалууд.
Чин толгойн балгас буюу Чжэнь чжоу хотын туурийг хөдөөгийн
Пэрлээ гуай судлан шинжилж гэрэлт
хөшөөний суурь хос чулуун яст мэлхий болон хятан бичигтэй дээврийн ваарууд олж
илрүүлжээ.
Сударт тэмдэглэснээр Чжэнь чжоу хотод хятан зүрчид 20000
гаруй дарангуй цэрэг, 700 орчим цөлөгдсөн өрх сууж байсан гэх ба хожим энд Цогт
хунтайжын цэргийн хүрээ байрлаж байжээ. Чин толгойн балгасын харуулын овоо нь уулнаас чулуу зөөж босгосон болтой сууриараа
40 метрийн голдочтой өдөр нь 20-30 метр байсан болтой их овоо бий. Эндээс эргэн
тойрны 20-30 км зай чөлөөтэй харагдах аж.