5.22.2014

Ахдаа үнэнч Толуй

Өгөөдэй хаан дүү Толуйтай хамт 1230 онд урагш Алтан улсыг мөхөөх дайныг дуусгахаар хөдөлсөн байдаг.
Толуй хан Тунгуань боомтод хүрээд “ Энэ даваа давахад хэцүү, уул хоорондын зам бэрх тул дайсан энд шивээлсэн  байгаа” гэж бодсон нь үнэхээр тийм байлаа. Алтан улсын цэргүүд нилээн ихэрхүү бид олуулаа монголчууд цөөхүүлээ гэсэн аягтай байж.
Толуй хан нэгэн ноёнг  дуудан ирүүлж “ Тэд ингэж хаасан тул байдахад бэрх болно. Гурван зуун цэрэг аван хөндөлдөөд үз, байрнаасаа хөдлөх нь үү? гэв. Ноён хэлснээр нь урагшлахад дайсан өчүүхэн ч хөдөлсөнгүй. Толуй хан “Тэд байрнаасаа хөдлөхгүй бол тэдэнтэй тулалдах ямарч боломж алга” хэмээн цэргээ засан ухрахад Алтан улсын цэргүүд хөдөлгөөнд орж хойноос нь гурав хоног гэзэг даран хөөжээ. Гэнэт цаг агаар сэрүүсч нүдгүй шуурга шуурч  хоёр тал хааш ч үгүй болоход монголчууд тосгонд таарч тухтай байрлаж, харин Алтан улсын цэргүүд эзгүй хээр хүйтэн шуурганд өртөв.
Шуурга намдмагц Толуй “ Одоо тулалдааны цаг, алдар нэр төрийн цаг, эрэлхэг зоригтой л байх хэрэгтэй” хэмээн цэргүүдээ зоригжуулан алтан улсын цэрэг рүү довтлон хиартал цохижээ. Энэ мэт хоёр жил орчим маш амжилттай тулалдсан байдаг.
Энэ удаагийн дайнд Өгөөдэй хааны бие чилээрхэн улам доройтож байв. Толуй хан хааны дэргэд ирэн толгойг нь түшин түүнийг асарч байлаа. Тэр үед бөө бууж хааны өвчнийг модон тагшинд хийсэн усаар угааж тавьсныг ахдаа маш их хайртай Толуй хан барин ихэд сүсэглэн мөргөж айлдсан нь:  “ Мөнх хөх тэнгэр минь! Чи бүхнийг болгоодог болохоор мэдэж байгаа шүү дээ! Хэрэв энэ нь нүгэл хийснээс болсон бол би бүр ч их  хийсээн. Харин чи Өгөөдэй хааныг сайн хүн, зоригтой баатарлаг хүний хувьд авч байгаа бол би бүр ч илүү зоригтой билээ. Түүнийг минь авраач, оронд нь намайг ав” хэмээн ууж орхилоо. Хаан ч ухаан орж Толуй зөвшөөрөл аван гарч оджээ. Ингээд Толуй хан хэд  хоногийн дараа өөд болж.

1227 онд Чингис хааныг нас барснаас хойш 1229 онд Өгөөдэйг хаан ширээнд суутал хоёр жил төр хамаарч  байсан Бөртэ хатны бага хүү Толуй 1232 онд өмнө газар нас баржээ. Түүний хатан Хэрэйдийн ван ханы дүү Жаха Хамбугийн охин Сорхагтуни “Миний хайрлаж  байдаг тэр нөхөр минь хааны төлөө, түүний өмнөөс өөрийгөө золиосолсон билээ” хэмээн хэлсэн байдаг.

0 comments:

Post a Comment